Ерөнхий сайд аа, дэд сайд Б.Мөнхжин албаны машиныг цэнгээний хэрэгсэл болгон ажиглах байгаа нь ёс зүйд нийцэх үү?

Moderator
2021/04/06

Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн асуудал нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин албаны машинаар согтуу хүүхэн, залуучуудыг ресторан, буудлуудын хооронд зөөж буй бичлэг олон нийтэд ил болоод байна. Тэгвэл төрийн албаны 0240 УНҮ дугаартай автомашин ийнхүү шоу цэнгээнд ашиглагдаж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ? 

Сонирхол татаж, нийгмийг бухимдуулж байгаа нэг үйлдэл нь дэд сайд Б.Мөнхжин энэхүү зүйгүй үйлдэлдээ тайлбар хийхээс зайлсхийсэн. Харин яамны зүгээс  дэд сайдын автомашин эвдэрсэн үед ганц, нэг удаа дуудаж унаж байсан байж магадгүй гэх тайлбар өгч байх.  Гэтэл дайран дээр давс гэгчээр дэд сайд 0240 УНҮ дугаартай дипломат албаны автомашинаар гэрээсээ албан ажилдаа ирж буй дүр зураг нийгмийн сүлжээнд цацагдлаа.

Ийнхүү төрийн сайд цар тахлыг нөхцөл байдлыг үл тоон буудал хэсэг, албаны машинаар архидан согтуурсан хүмүүсийг зөөж байгааг танхимын тэргүүн ямар тайлбар өгөх вэ? Коронавируст халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, төрийн албан хаагчид эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Гэтэл бүх л бүтэн яамны дэд сайд хүн ийнхүү шоу цэнгээн хөөсөн шиг хийцгүйрч, төрийн албаны машиныг цэнгээний хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь ёс зүйд үл нийцэж байгааг хэлэх нь илүүц биз ээ. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.66.142.201
    2021/04/09

    Yamar ch hereggui olon darga nertei orin toog bolimoor yuma, deerees ni ulsiin hangamj gej balairdagaa boli tehuu, iim uchraas munhaguud ni ard tumneer tejeelgej uls ornoo muljih gej iimerhii dargantsar suudal ruu dairtsgaaj baina, alban tushaaliin oron toog tsomhotgo,

    Хариулах
  • 64.119.26.21
    2021/04/08

    Ийм ухамсаргүй нөхдүүд төрийн өндөр албанд орж улсаа самраад байна. Ер нь дэд сайд гэж орон тоо хэрэггүй л байх юм баар хэсэж хүүхэндэх өндөр цалин хангамжтай улсад ашиггүй орон тоог цомхотгох хэрэгтэй б.а Эрх баригчид аа!

    Хариулах
    • 87.66.142.201
      56 минутын өмнө

      Harin tiim, ded said tuslah, zuvluh gesen oron toonii bugluus humuusiin tatwaraar tsalinjdag oron toog bolimoor yum. Oyunerdene said hereggui oron toog tsuulnu gej yarij baisnaa Said bolsnoos hoish dursahaa bolison

  • 49.0.137.164
    2021/04/07

    Iim zunh barigchdiig hooj yawuulaad ulsad uchirsan hohirliig toluul !!!

    Хариулах
  • 202.21.108.14
    2021/04/07

    Нусаа ч зөв арчиж чадахгүй бАнди яаж дэд сайд сайд хийдэг юм улаан нүдлэсэн архи үнэртүүлсэн шоуны үеэсээ гараагүй бацаан больж үз

    Хариулах
    • 91.23.148.232
      2021/04/07

      Zaluuchuud demjisengui ,udirduulsangui geed tseejee hii deldetsgeedeg,bolvol hungun maygaar tushaal hergemd hurch amidrah huseltei nusan buunuudiin tod jishee

    • 59.153.113.233
      2021/04/07

      энэ намын гишүүн учир нялхаараа том дарга болно тэгээд ажил хийдүүлнэ нам дагавал ам тосдоно гэнэ яана даа энэ намчирхаж хийрхсэн хэдэн монголчууд намаа өмөөрсөөр үхэж дуусав өмөөрөх намгүй болчихов доо нөхцөл байдал аль хэдүйн хяналтнаас гарсан одоо хойд болон урд хөршөөсөө эмч нар гуй одоо өдөрт 5000 аар илэрнэ гэртээ үхэх боллоо шүү эмч сувилагч хүрэлцэхгүй боллоо аппаратаа нэмж байхгүй юу хийж байсан юм мөнгөөр нь сонгууль хийчихсэн үү одоо гаднаас тусламж яаралтай гуйж хэдэн монголчуудаа авч үлдээч сонгууль бодохоос өөр юм толгойд чинь байхгүй амьд хүн байж сонгууль болно биз дээ

  • 24.252.135.173
    2021/04/06

    Uuruu halagdah urguguluu ug Nusan buunuud davarchihiimaa

    Хариулах
    • 91.23.148.232
      2021/04/07

      Ymar ch hal bal uzeegui,ariin haalga,heel hahuilaar olson diplomtoi ailiin erh huuhduud uls orniig udirdah btugai uuriiguu ch zahirch chadahgui hudlaa oodordogiin jishee