​Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нарт холбогдох хэрэг хаагдаж, барилдах эрхтэй болжээ

Moderator
2021/03/04

Жил жилийн үндэсний их баяр наадмын дараа ёс юм шиг бөхчүүдээс допинг илэрч, хэсэгтээ нийгэмд шүүмжлэл дагуулдаг. 

Өнгөрсөн жилийн хувьд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нараас допинг илэрсэн. Тодруулбал, Н.Батсууриас нэг, Б.Бат-Оршихоос гурав, Р.Пүрэвдагваас гурван допингийн төрлийн бодис илэрсэн. Эдгээр гурван бөх гурвуулаа "В " сорьц өгөхгүй, шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрсөн юм.

Тэгвэл допингийн шинжилгээнд бүдэрсэн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нарын хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон гэнэ. Ингэснээр тэд энэ жилийн баяр наадамд барилдахаар болсон байна. 

Хэвлэлүүдэд  "Бөхчүүдийн шинжилгээний хариу БНСУ-аас ирэхгүй удсан тул ийм шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл, дэлгэрэнгүй шинжилгээний хариу байхгүй учир бөхчүүдийн шинжилгээ мөн, бишийг тогтоох боломжгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээн мэдээлжээ. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.10
    2021/03/05

    Жалгын Монгол гэдэг улсын Жалганы бөхчүүд допинг хэрэглэнэ үү байна уу ямар хамаа байна

    Хариулах
  • 59.153.112.77
    2021/03/04

    зада бүтэхгүй юм бнадаа допинг хэрэглээл шүүхдээл барилдаал яваад байх уу

    Хариулах
  • 43.242.241.249
    2021/03/04

    Том байна даа ах нар нь зүгээрээ барилд одоо энэ цагаас хол явахгүй харж байгаарай шинэ залуус гарна

    Хариулах
  • 64.119.18.50
    2021/03/04

    Шаааа!!! Допинг л бол допинг. Батсужрь хулгайч 2 жилэээр барилдах эрхээ хасуулсан!!!

    Хариулах
  • 64.119.18.50
    2021/03/04

    н!!кккк

    Хариулах