Интерполоос өнгөрсөн хугацаанд БНХАУ болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавируст халдварын эсрэг вакциныг хуурамчаар үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлсэн олон удаагийн зөрчлийг илрүүлснээ зарлалаа.
Тухайлбал, өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин, Жиансу, Шаньдун муж зэрэг газар хуурамч вакцин хийсэн, зарсан 80 хүнийг баривчилж, 21 хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэд рашаан, хоолны давсны уусмал усыг вакцин болгон борлуулах төлөвлөгөөтэй байсныг илрүүлсэн байна.
Мөн Африкт дээрх төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал, БНХАУ-ын гурван иргэн Замби Улсын нэг иргэнтэй хамтран нийтдээ 2400 тун вакциныг үйлдвэрлээд байсан зөрчлийг илрүүлжээ. Түүнчлэн тухайн иргэд хуурамч амны хаалт нийлүүлж байсныг тогтоосон байна. Ийнхүү улс орнуудын вакцины эрэлттэй байгаа үйл явцыг ашиглан хууль бус үйлдэл илэрч байгаа асуудалд Интерполоос ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөл хориог 5-р сарын 8-ны 06:00 цаг хүртэл СУНГАХААР БОЛЛОО
Н.Учрал: Зүс царай жаахан өөрчлөгдсөн ч оюун санаа минь оргилж байгаа шүү
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1 -3 насны 6 хүүхэд тогтоол усанд живж мь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа
Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье
Хорих ангид гэм, буруутай нь тогтоогдоогүй 200 орчим иргэн коронавирусээр өвчилж олон хоног халуурч байна гэв
Б.Ууганбаяр: Нөхцөл байдал үнэхээр хүнд байна
Согтуурсан үедээ мотоциклтой явж байгаад нууранд осолдсон иргэнийг эрэн хайж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна