Өнөөдөр Сүнс хамтлаг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр болж байна.

Moderator
2021/02/14

Өнөөдөр Сүнс хамтлаг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр болж байна. Анх 1991 онд 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүжгийн хамтлаг болон Эрдэнэт хотноо байгуулагдаж байсан. Анх 11, 12 настай хүүхдүүд хамтлагаа байгуулж, бүжиглэж дуулж урлагийн гараагаа эхэлж байсан гэдэг.  Өөрсдийн цахим хуудснаа ойн баярын тухай тэмдэглэл хийжээ : 

1991 оны 2 сарын 14ний яг энэ өдөр байгуулагдаж тэр хавартаа рэп бүжгийн тэмцээний 1-р байр эзэлснээр эхэлж 1993, 94 онуудаас анхны та бүхний мэдэх бүрэлдэхүүн бүрдэж анхны "Архичин чи сонс", "Диваажин" үглээ дуунуудаа бичүүлж 1994,95 онуудад анхны аятай дуу болох "Чи хуурамч" "НУБ Чиний дүр" "Бүгдээрээ бүжиглэцгээе" "Чи тоосонгүй" "Талын хайр" зэрэг дуунуудаа бичүүлж бичлэгийн хуурцагаа санамсаргүй хорооллын Өргөөгийн урд талын "Саламандар"-н хажууд гээснээр "Ардын Эрх" сонины хит-парадад эхний байрыг алгасалгүй эзэлж нийтэд гарчээ. Бүжигчин гараагаа эхэлсэн цоглог хөвгүүд дуулдаг болоод явах нь энээ.

Нийт студийн 3 цомог гаргасан байна. Үүнд:
1 дэхь цомог: "Чи хуурамч" цомог
12 дуунаас бүрдсэн. Эхээ #Beag дамран хальсаар бичиж нийтэд кассетаар 1500 ш түгээсэн байдаг. Тухайн үеийн хөгжмийн дэлгүүр болох Боржин,Ялалт түц, Дэнжийн 1000 түц Виставкагаас захиалга тасардаггүй байв. Бичлэг:Хөгжмийн найруулга Монгол Ганбаа, Гори Ганбаатар гитар Саруулсайхан, Үндэсний телевизийн 600 студийн аудио студи дууны инженер Нэргүй туслах Лхагвасүрэн, Дуурийн #Yamaha студи дууны инженер Мягмар,туслах Оюунчимэг Чингис хаан хамтлаг бэлтгэл байр Төв шуудан 4 давхарт дууны инженер Ганбаатар

2 дахь цомог: "Сүнс буцаж ирсэн нь" 1998 онд 16 дуутай хэвлэгдэж байв.Бичлэг: Хөгжмийн найруулга Ц.Ганбаатар, Н.Халиун "Сонор" студи дууны инженер Б.Дашдондог гитар Отгонбаяр хурд, Саруулсайхан никитон, Оргил болор. хамтран дуулсан Хүүхдийн ордоны хоор, Т.Ариунаа / T.Ariunaa
Нийт 12,000 ширхэгийг BSB Service LLC ивээн тэтгэж хэвлэж борлуулсан бөгөөд тухайн үедээ
"Сонор" студид өөрсдөөсөө зардалаа гаргаж бичлэгийн эрхээ эзэмшсэн эхний хамтлаг болж байв.

3 дахь цомог: "Лхагва & Мөөгий" 2005 онд 16 дуутай хэвлэгдэж байв. Бичлэг: "Max Music Records" "Michid records" "Dashka studio" "Storm records" хөгжмийн найруулга С.Гантөр, Н.Баярхүү, Ц.Байдраг, Б.Наранзун, Бат-Эрдэнэ Аранза, Болорхүү дууны инженер Б.Лхагвасүрэн
гитар С.Гантөр, Оргил

Хит дуунууд;
_Цаг нь болоогүй хайр
_Амраг хосын нүд адилхан байдаг
_Бахдан дуулъя /Охин чамтай/
_Хар шингээсэн харц
_Хайр шивнэх мөч дахин ирэхгүй
_Талын хайр
_Чи хуурамч
_Бид шинэ зууны иргэд
_Чи тоосонгүй
_Би хүснэ..,

Энэхүү хугацаанд хамтлагт маань сэтгэл зүрхээ зориулж бидэнтэй ямарч цаг үед цугтаа байсан мөн дэмжиж сонсож маш үнэнч байдаг та нартаа баярлалаа. Бид заримын хэлдэгээр "залхуу" ч Монгол залуусын нэгэн адилаар сурч боловсорч, хөгжиж, хайрлаж дурлаж, алдаж онож, өсч үржиж олуулаа өнөр болж яваа идэр эрчүүд аав нар болжээ.
Амьдрал ийм хэдий ч сайхан дуу хөгжимдөө үнэхээр дуртай үнэнч хэвээрээ тоонд биш чанар эрхэмэлдэг билээ бид.

Та бүхэндээ хамтлагийнхаа 30н насны ойн мэнд хүргэе!

Энэ бол та бидний хамтдаа туулсан алтан цаг хугацаа билээ. ТА бүхэндээ баярлалаа.

Цаг сайхан болхоор Та нартаа энэ жилдээ багтааж сайхан бэлэг барих болно " гэв

Сүнс хамтлагтаа  30н насны ойн мэнд хүргэе!




Өнөөдөр Сүнс хамтлаг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр болж байна.
Өнөөдөр Сүнс хамтлаг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр болж байна.
Өнөөдөр Сүнс хамтлаг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр болж байна.
Өнөөдөр Сүнс хамтлаг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр болж байна.

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.104
    2021/02/15

    Баяр хүргье.Уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе

    Хариулах
  • 139.5.218.161
    2021/02/15

    Ariunaa Suri bn uudaa

    Хариулах
  • 139.5.218.161
    2021/02/15

    баяр хүргэе! Эрдэнэтчүүд ёндоотой

    Хариулах