Коронавирусийн халдвартай нь өнөөдөр батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болсон найман иргэн Улаанбаатараас Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон тухай тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Тус иргэд 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд аймгийн Шуурхай штабаас хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар тус найман иргэний ойрын хавьтлын бүх иргэнийг тусгаарлаж эхэлсэн байна. Мөн Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөн хаажээ.
Аймгийн Онцгой комиссоос хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Архангай аймгийн
Засаг даргын Тамгын газар
Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нарт холбогдох хэрэг хаагдаж, барилдах эрхтэй болжээ
Интерполоос БНХАУ болон Африкт хуурамч вакцин үйлдвэрлэж байсныг зарлалаа
Дөнгөж төрсөн нярайг модон жорлонд хаясан Б-д зургаан сарын ял оноожээ
Жүжигчин Д-ийн автомашинаас олдсон талийгаачийн хэргийг хаажээ
13200 хүн коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаад байна
“Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржавыг “гэртээ байнга дуулдаг” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ
Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавируст халдвар илэрчээ