Эхнэр хоёр хүүхдийн хамт сураггүй болсон иргэнийг хайж байна

Moderator
2021/02/08

Эхнэр хоёр хүүхэдтэйгээ гаргаад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Баянтэрэм” 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Ш нь эхнэр, 2 хүүхдийн хамт автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ 07-ны өдрийн 23:55 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын цагдаагийн хэсгээс алба хаагчид иргэн Ш /44 настай, эрэгтэй/ 02.07-ны өдрийн 15:10 цагийн үед Түмэнцогт сумаас Мөнххаан сумын чиглэлд эхнэр, 2 хүүхдийн хамт “Ланд круйзер-100” загварын автомашинтай гараад сураггүй болсон тул 02.08-ны өдрийн 02:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна