Шуурхай : БЗД-ийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэр гарлаа

Moderator
2021/01/14

БЗД-ийн 17 дугаар хороонд коронавирус халдварын багц тохиолдол илэрч, , голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаад өнөөдөр ЭМЯ-аас мэдээлсэн. 

Тэгвэл тус хороонд энэ сарын 14-ны 06.00 цагаас  буюу маргаашнаас эхлэн энэ сарын 16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Энэ хүрээнд, явуулын болон суурин 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээг авах юм.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй юм. 

Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.

17-Р ХОРООНЫ ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРШЛУУД:

БАЙНГЫН 4 ЦЭГ:
• 79-Р СУРГУУЛИЙН 1-Р БАЙР
• 17-Р ХОРООНЫ ИРГЭД НИЙТИЙН ТАНХИМ
• 21-Р ХУДАГ
• ӨРГӨН ГУДАМЖНЫ “БАЯН” ДЭЛГҮҮР

МӨН ЯВУУЛЫН 6 ЦЭГ АЖИЛЛАЖ 08.30-18.30 ЦАГИЙН ХООРОНД ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ ЮМ.