News Paparazzi : ОХУ-ын иргэдийг нэвтрүүлсэн байж болзошгүй УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү

Moderator
2020/11/24

Өнөөдөр /2020.11.24/-ийн байдлаар дотоодод алдагдсан халдварын тохиолдол Сэлэнгэ аймагт 124, Дархан-Уул аймагт 20 буюу хамгийн их бүртгэгдээд байна. Харин төмөр зам дагасан энэхүү халдварыг төмөр замчдын тэмцээнтэй холбоотойгоор үүссэн гэж зарим эх сурвалжууд тайлбарлаж байгаа юм.

Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт “Төмөр замын байгууллагын соёлын болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдаж, тус аймагт гурав хоног олон зуун хүн ирж, найрлаж, урлаг спортын арга хэмжээ хийсэн. Улмаар энэхүү арга хэмжээнд ОХУ-ын иргэд ирж оролцсоноос үүдэн халдвар тархсан” гэж хардаж байгаа юм.

Харин энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Төмөр замчдын тэмцээний хувьд ганц, нэг ОХУ-ын иргэд оролцсон. Тухайн иргэд шинжилгээтэй байсан учир халдвар тараасан гэж бид үзэхгүй байна” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл улс орны даяараа "Онцгой дэглэм"-д шилжсэн энэ цагт Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа яагаад олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулав гэсэн асуулт гарч байгаа юм. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УБТЗ ХНН-ийн хурлаар хэлэлцэх бололтой.Сонирхуулахад, энэ жилийн улсын баяр наадмыг нь “улс орон даяар зарласан онцгой дэглэм”-ийн хүрээнд өргөн хүрээнд зохион байгуулаагүй билээ.