Хөл хорионы эдгээр өдрүүдэд самарт явж байсан олон мянган иргэд гэртээ буцаж чадалгүй, хүндхэн нөхцөл байдалд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус иргэдийг эхнээс нь шинжилгээнд хамруулан гэрт нь буцааж эхэлсэн байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Хүдэр сум руу самарт түүхээр явсан хүмүүсийг 10 хоног ажиглалт хяналтанд байлгаж байгаад Аймгийн Онцгой Комиссийн шийдвэрээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж, асуумж аваад цагдаагийн хяналт доор гэрт нь буцааж эхэлжээ.
Өчигдөр \2020.11.23\ Орхон голын гүүрний постон дээр түргэвчилсэн оношлуурт хамрагдаж сөрөг гарсан 13 иргэнийг шөнийн 23:40 цагт Хушаат суманд гэр гэрт нь ариутган хүргэсэн талаар Сэлэнгэ аймгийн онцгой комисоос мэдээллээ. Тэдгээр иргэдийг замд огт буулгахгүйгээр тээвэрлэж байгаа бөгөөд гэрийн хорионд 14 хоног байх үүрэг чиглэл өгчээ.
ШУУРХАЙ МЭДЭЭ : Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг дахин шалгуулахаар боллоо
News Paparazzi : Дорнодчууд цэвэр ус хэрэглэх боломжийг Сангийн сайд хаасан уу?
News Paparazzi : Ч.Ганхуяг азтай ажилчдадаа байр машин өгчээ
News Paparazzi : ШАРК Д.Энхтүвшин : Цомхтгол хийхгүй, ажилчдынхаа цалинг нь бууруулахгүй, Сард 13 тэрбум төгрөгийн цалин тавьж байна
News Paparazzi : УИХ-ын гишүүн Т.Доржханд ХҮН намын дарга болжээ
News Paparazzi : БНСУ-д нас барсан иргэн өнгөрсөн сард эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байжээ
News Paparazzi : С.Бямбацогт: Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг явдал энэ хуулиар эцэс боллоо