ШУУД : “ЭМЯ: Т.Мөнхсайхан Халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд дунджаар 8 сая төгрөгийн зардал гарч байна”

Moderator
2020/11/24

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

 Сэлэнгэ аймагт 82, 90 настай хүн халдвар авсан нь тогтоогдсон. Өндөр настай хүмүүсийн биеийн байдал хүндрэх тохиолдол ажиглагдаж байна.

Шинэ коронавирусийн халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд дунджаар найман сая төгрөг зарцуулж байна 

Дахиж шинээр голомтууд бүртгэгдвэл хатуу хөл хорионы дэглэм цааш үргэлжилнэ. Шинээр голомтолсон хэлбэрүүд бүртгэгдэхгүй бол хөл хорионы дэглэмээ дөрвөн үе шаттайгаар авна гэж үзэж байгаа. 

Шинээр бүртгэгдэж байгаа голомтын тоо, халдварлалтын дайралтын хүч, тохиолдлын байдлаар авч байгаа шинжилгээний тоо зэргийг харгалзаж үзэж байж шийдвэр гаргана” гэлээ.