News Paparazzi : Баянзүрх дүүрэг 4,10-р хорооны 25,000 гаруй иргэдээ бүрэн коронавирусийн шинжилгээнд хамруулна

Moderator
2020/11/22

Монгол улс бүх нийтийн бэлэн байдалд шилжээд 11 хоног боллоо. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 28-р хороны 6500 мянган иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдсан бол 1005 иргэд PCR шинжилгээнд хамрагдаад байна.

Дүүргийн хэмжээнд 4,9,10-р хороодуудад Коронавирусын батлагдсан 12 тохиолдол илэрсэн. Баянзүрх дүүргийн онцгой комиссын зүгээс бид ковидын батлагдсан тохиолдол илэрсэн хороодуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Харин халдвар авсан байх магадлалтай, сэжигтэй хороодуудад тандалт судалгаа, ажиглалт хийж байна.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт Ковид-19 халдварт өвчний түргэвчилсэн оношлуурын 3-н төвийн 9-н цэг ажиллаж байна.  Маргаашнаас нэмж оношлуурын 2 төв 10-цэгтэйгээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлыг хангалаа. Ингэснээр 4,10-р хорооны 25.000 гаруй иргэдийг бүрэн оношлогоонд хамруулна. Тухайн хороодын иргэд өрхийн эрүүл мэндийн төвийн хуваарийн дагуу тогтсон хугацаанд 4-р хорооны иргэд 97-р сургууль, 10-р хорооны иргэд Амгалан цогцолбор сургуульд ирж түргэвчилсэн оношлогоо шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.

Баянзүрх дүүргийн онцгой комиссын зүгээс дараах захирамжийг гаргаж байна.

Үүнд:

1.Нийтийн тээврийг хэвийн горимд явуулахтай холбоотойгоор Баянзүрх дүүргээр дайрч өнгөрдөг нийтийн тээвэрт цар тахлын үеийн зөвлөмж зөвөлгөөг мөрдөж байгаа эсэх шалгалт хийж, хүн хоорондын зайг бариулж, цар тахлын үеийн дүрэм журмыг мөрдүүлэх.

2. Автобусны буудал дээр нийтийн тээвэр хүлээж байгаа иргэдийг цар тахлын үеийн дүрэм журмыг мөрдүүлж, хоорондын зайг маш сайн бариулж, амны хаалт зүүсэн эсэхийг шалгах.

3. Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор үйлчлүүлэгч иргэдийг хоорондын зайг бариулж, амны хаалт зүүсэн үгүйг шалгахаар боллоо.

Нийтийн тээвэр, Банк санхүүгийн байгууллагуудаар үйлчлүүлдэг иргэн бүр энэхүү гарсан захирамжийн дагуу хүн хоорондын зайгаа маш сайн барьж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа угаах хэрэгтэй.

Коронавирусыг давж гарахад иргэн бүрийн оролцоо чухал. Иймд Баянзүрхчүүд та бүхнийгээ амны хаалтаа тогтмол зүүж, Улсын онцгой комисс, холбогдох дээд шатны байгууллагуудын гаргасан зөвлөмж зөвлөгөөг дагахыг уриалж байна.

Хэрэв танд зөвлөгөө, мэдээлэл хэрэгтэй бол манай Калл Центрийн 1900-1063 дугаарт холбогдож шаардлагатай мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг авах боломжтой.

Сайхан цаг удахгүй ирнэ.

Коронавирусын эсрэг хамтдаа.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.67.8
    Өчигдөр

    Гэрээс гарахгүй байгаа . Олон цугласан газар явмааргүй бна. Гэрээсээ 1 төлөөлөгч явуулаад оношлуулж болох уу???

    Хариулах
  • 66.181.161.89
    Өчигдөр

    Urhuus 1 hun baij boldoggui yumuu

    Хариулах