News Paparazzi:Ерөнхий сайд үүрэг өгч Г.Ёндон сайдаар хүүхдийнх нь сургалтын төлбөрийг эргүүлэн төлүүлэхээр болжээ

Moderator
2020/10/29

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нь хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрийн ажиллаж байсан “Монголросцветмет” ТӨҮГ-аас төлүүлж байсан баримт ил болж олны шүүмжлэлд өртөөд буй. Тэрбээр 2019 онд тус байгууллагад ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн байдаг. 

Энэ талаар Г.Ёндон сайд тайлбар хийхдээ "Монголросцветмет төрийн өмчийн байгууллага нь улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө байгууллага. Уг  компанид 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж байгаа журам байдаг. Энэ журамд компанийн гүйцэтгэх удирдлагыг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалт бий" гэсэн юм. 

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлтэй уулзаж сургалтын төлбөрийг Г.Ёндон сайдаар буцаан төлүүлэх чиглэл өгчээ. 

Харин хариуцлагын хүрээнд Г.Ёндон сайд нь Засгийн газарт ажиллахаасаа өмнө уг үйлдлийг хийсэн учраас хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзэж буй бололтой. Цаашид сайд нар болон төрийн компанийн захирлууд хувийн шинж чанартай ажилд төрийн мөнгийг зарцуулахгүй байх чиглэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, сануулжээ. 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.232
    2020/10/31

    Ажлаас нь халаачээ! Ийм хулгайч нарыг!!! Буцаан төлж бгаад нь хэн итгэх бэ? Шал худлаа шоу! Хүүк ахаа

    Хариулах
  • 122.201.24.189
    2020/10/29

    бас ажлаас нь халаачээ

    Хариулах
  • 54.37.73.244
    2020/10/29

    odoo erdenetiin badamsurengiin huuhdiin sursan tulbur bairandaa avsan tavilgiin tulburiig tuluulye

    Хариулах
  • 203.91.115.38
    2020/10/29

    Буцаагаад төлж бга нь сайн хэдий боловч, төлчихбөл хариуцлагаас мултарч болох юм байна гдг ойлголтыг нийгэмд өгчихшиг болов уудаа.

    Хариулах
  • 113.52.103.119
    2020/10/29

    буцаан төлүүлээд ,авч байгаа хариуцлага нь энэ үү ? алиалагч нар юмаа

    Хариулах
  • 103.26.194.134
    2020/10/29

    Бас ажлаас нь халах хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.90.121
    2020/10/29

    Ёндон миний хөгшөөн одоо болио Чамайг мэдлээ

    Хариулах