News Paparazzi:Тэтгэвэрийг өвлөгддөг болгох хуулийн төсөлд нэр бүхий 7 гишүүн татгалзсан санал өгчээ

Moderator
2020/10/29

Монголд тэтгэвэр, хувьцаа биш зөвхөн өр л өвлөгддөг хэмээн иргэд бухимддаг. Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Н.Учрал нарын таван гишүүн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Уг хуулийн төслөөр:

Тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа нас барсан хүний тэтгэврийн хуримтлал үр хүүхдэд нь өвлөгдөх боломжийг бүрдүүлэх, мөн татвар төлөгч тэтгэврийн насанд хүрээд улсаас тэтгэвэр аваад зогсохгүй хоёр дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах зэрэг боломжийг бүрдүүлэхээр тусгаад байжээ.

Гэсэн ч уг хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны 14 гишүүний 7 нь дэмжиж, 7 гишүүн татгалзжээ. Тиймээс хууль санаачлагчид нь төслийг буцаах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан гишүүд нь:

  • П.Анужин
  • Б.Бейсен
  • С.Ганбаатар
  • Д.Сарангэрэл
  • Б.Саранчимэг
  • Ц.Туваан
  • С.Чинзориг нарын гишүүд байжээ.

Үүнтэй холбоотойгоор дээрх гишүүдэд иргэд ихээхэн бухимдаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуулийн үеэр тэтгэвэрийн даатгалын тогтолцоог шинэчлэнэ гэж амтай болгон нь ярьж байсныг сануулсан юм.



Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.153.159.99
    2020/10/31

    Манайхан мөнгө л гэхээр шууд авах гээд хамаагүй дайраад байж болохгүй. Тэтгэвэр бол татвар төлөгч нарын халааснаас гардаг, улсын төсөвтэй холбоотой зүйл. Улс ядуу, өртэй, залуучууд нь ажил хийхгүй энэ байдлаараа яваад байвал улс тэтгэврээ төлж чадахгүй болно. Гадаадад бол тэтгэвэр 2 янзаар авдаг. 1 нь тухайн хүн сар болгон өөрийн цалингаас тодорхой хэсгийг хувийн тэтгэврийн даатгалд хуримтлуулна. Нөгөө нь улсын тэтгэврийн даатгалд бас давхар төлнө. Тэр нь тухайн улсын эдийн засгийн байдалтай нэн холбоотой байдаг. Тэтгэвэрт наад зах нь 30 жил ажилласан, даатгал төлсөн байх шаардлагатай. Хэрвээ 30 жил ажиллагаагүй бөгөөд ядуу тодотголд орсон тохиолд улсаас тусламж авна. Түүнээс тэтгэвэр авахгүй. Хувийн даатгалд төлсөн мөнгө нь өөрт нь тэтгэвэр болон очино, эсвэл хүсвэл нь бүгдийг нь өөрөө авч болно. Тэр нь тэхдээ зөвхөн хуримтлуулсан мөнгөө нь бага, багаар буцааж авна гэсэн үг. Хувийн тэтгэврийн мөнгө нь татвараас чөлөөлөгдсөн байдаг. Хүүхдэд очино гэсэн зүйл байхгүй. Зөвхөн тухайн хүнд л очино. Тэтгэврийн энэ хууль бол АН-ын сонгуулийн, ерөнхийлөгчийн дахин сонгогдох боломжыг нэмэгдүүлэх зорилготой цуурхал болхоос, ард түмнээ бодсон юм байхгүй л байх.

    Хариулах
  • 46.125.250.39
    2020/10/30

    Huuheed n uwluulbel zugeer shdee

    Хариулах
  • 202.179.10.26
    2020/10/30

    Хуулийн цоорхойг ашиглан завшигчдад боломжтой болсон учраас татгалзан буцаасан байх

    Хариулах
  • 66.181.179.53
    2020/10/30

    Ийм хэдэн эргүү юмнуудыг яадаг байнаа. Насаараа татвар төлөөд оршуулган ч мөнгөгүй нас бардаг ш дэ. Амьдралаас тасарсан новшнууд юмаа

    Хариулах
  • 43.242.243.19
    2020/10/29

    Улсад тийм мөнгө яаж байдаг юм бэ! Эрдэнээс л нас барсан хүмүүсийн тэтгэврээ буцааж авахгүй юу! Аягүй бод зарим тэнэг хүүхдүүд нь аав ээжийгээ бушуухан үхээсэй гэж бодно биз. Алж байгаа юм чинь одоогийн тэнэг ажилгүй архичин юмнуудад бол тэр ч юу ч биш байлгүй!

    Хариулах
    • 66.181.161.47
      2020/10/30

      Тийм шүү

  • 103.57.95.40
    2020/10/29

    Эд нар сонгуулийн жил амьлаж хэрэв ял их хурлын гишүүн болохоороо бүхнийг мартдаг хүмүүс эд тэтгэвэр гарч чадахгүй биздээ.

    Хариулах
  • 103.229.120.116
    2020/10/29

    хань ижилд нь өвлүүлэх зөв шүү энэ бол маш зөв

    Хариулах
  • 202.179.21.215
    2020/10/29

    Тэтгэвэрт гарсан 2 хөгшин арай илүү тэтгэвэр авдагт нь өвлөгдөх л учиртай хууль санаачилсан юм биш үү. Гэтэл хүмүүс буруу ойлгоод бна ш дээ. Үр хүүхдэд нь үлдэнэ ч гэх шиг. Адилхан тэтгэвэр авдаг байсан бол үлдсэн хөгшин өөрийнхөө тэтгэвэрийг л авна ш дээ. Улсаас илүү хөрөнгө гараад байх ч үгүй л юм бна. Тэр долоо дэмжчихгүй дээ. Үлдсэн хөгшин нь муу хөгшний минь үлдээсэн юм гээд л залбираад их л ерөөлтэй буян болох байсан байхдаа.Дахиад хэлэлцүүлнэ биздээ УИХ-аар яагаад бүр хүчингүй болчихсон юм шиг яриад бичээд байгаа юм бэ. УИХ-ын 76 чинь хөгшчүүдэд их хайртай ш дээ. Тэдний эгэл шударга, үнэнч сэтгэл дээр л Их Хурлын гишүүн насаараа сууж Төрийн буяныг хүртэж байгаа биздээ. Тэгээд яагаад батлахгүй гэж. Би УИХ батлана гэдэгт бүрэн итгэж бнах.

    Хариулах
  • 183.107.124.46
    2020/10/29

    Ene anujin yahch garj irsiiin hisen buteesen ngch zvilgvi huuhed huchirhiileld ortsoor bn deelni heegee yrisaar bhuuu dorwitoi yum hij chdahgv bl alga boloocheee

    Хариулах
  • 183.107.124.46
    2020/10/29

    Anujin zailaaa ergv huhen

    Хариулах
  • 103.11.195.34
    2020/10/29

    гэнэт гарч ирэгсэд л байна. ийм тэнэг юмнуудыг би лав хэзээ ч сонгохгүй байсан Сэтгэлгүй Чадваргүй Хоосон дипломны голууд Монгол төрийн Эмгэнэл болсон 7 байна. Үйлийн үрээ эдлэх болтугай

    Хариулах
  • 202.21.109.48
    2020/10/29

    Эхнэр нөхөр 2 ын тэтгэвэр өвлөгдөх асуудал биздээ? Үр хүүхэд нь өвлөнө гэвэл арай л бишээ. Залуугараа насны тэтгэвэр аваад сууж бн гэвэл ямарав? Ажил хийлтгүй ээ ?

    Хариулах
  • 202.126.90.14
    2020/10/29

    25 jil 30n jil tasraltgvi daatgalaa tulchvul nasnii hyzgaar togtoohgvi l tetgevert gargadag boloh heregtei shd.

    Хариулах
  • 192.82.78.231
    2020/10/29

    Ene ug m mash zuv tusul bsn yum Evropin ornuudad aly deer uees herejseer irsen yum shuu dee Ur huuhded n bishee tetgevriin nasni ger buliin neg n burhan bolohod uldsen n burhan boloochinh n tetgever uurinhuus n undur bsn bol uurin tetgevree ter undur tetgevreer solij uvludug yum

    Хариулах
  • 103.229.123.25
    2020/10/29

    Тэтгэвэр өвлөгдөнө гэж юугаа хуцаад бна. Үхсэн хүн хүүхдүүдээ тэтгэвэрээрээ тэжээх үү бас. Ажилгүй залуус гарч уурхайд ажиллаж өөрсдийгөө тэжээ. Эсэргүүцсэн 7 ийн зөв.

    Хариулах
    • 202.126.88.160
      2020/10/29

      Тиймээ энэ 7 -н зөв,

  • 202.55.188.99
    2020/10/29

    Busad huniig ya gaar n duudaad ooriinhoo uhamsriig bodood uzeerei . Neg ch uulzaj uzeegui ym baij ingej dugnej bolohgui. Ta uzen yddag demjdeggui baij bolno. Bich bas ene hoyor huniig demjdeggui. gehdee yagaar n hezeej duudahgui. Ur huuhdee ymar hun bolgomoor bn tuun shigee baih heregtei shuu.

    Хариулах
  • 64.119.16.75
    2020/10/29

    Энэ 7- гишүүн үнэн чанартаа хүүхдүүдийн ирээдүйг хамгаалж, халамжаар биш өөрийн хүчээр амьдрахыг ойлгуулах гэсэн байхаа.

    Хариулах
    • 66.181.176.182
      2020/10/29

      Хаха, халамж биш, төлсөн тэтгэврийн даатгалаа л буцааж авах гээд бна шдээ, хөлдүү толгой минь, юм унш

  • 202.126.89.115
    2020/10/29

    Саранчимэг Сарангэрэл 2 бол хүнд таалагдах гээд ядцан яаагийнууд

    Хариулах
    • 202.55.188.99
      2020/10/29

      Busad huniig ya gaar n duudaad ooriinhoo uhamsriig bodood uzeerei . Neg ch uulzaj uzeegui ym baij ingej dugnej bolohgui. Ta uzen yddag demjdeggui baij bolno. Bich bas ene hoyor huniig demjdeggui. gehdee yagaar n hezeej duudahgui. Ur huuhdee ymar hun bolgomoor bn tuun shigee baih heregtei shuu. Busad huniig ya gaar n duudaad ooriinhoo uhamsriig bodood uzeerei . Neg ch uulzaj uzeegui ym baij ingej dugnej bolohgui. Ta uzen yddag demjdeggui baij bolno. Bich bas ene hoyor huniig demjdeggui. gehdee yagaar n hezeej duudahgui. Ur huuhdee ymar hun bolgomoor bn tuun shigee baih heregtei shuu.

  • 202.9.46.159
    2020/10/29

    Hereggui.Er huniig hairladag.hundeldeg es zui bhgui bolj bga ued zuv shiidver blaa.Er hunii munge n heregtei.hair halamjgui ehneruud olon bolson.Zuv.

    Хариулах
  • 192.82.71.34
    2020/10/29

    2 hugshin bie bieniihee l mungiig avah bolohoos uls tuluhgui biz dee yun daa tatgalzana ve

    Хариулах