PHOTO PAPARAZZI :Н.Төгсцогт тусгаарлалтаас гарч, түүнийг Т.Ариунболд тосож авчээ

Moderator
2020/10/28

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх “Онцгой дэглэм”-ийн хүрээнд манай улс хилээ хааж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ тусгай онгоцоор авч ирж, 21 хоног тусгаарлаж буй.

Энэ дагуу Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ, “King Tug” хочит Н.Төгсцогт АНУ-аас эх орондоо ирж, тусгаарлалтын 21 хоногоо дуусгаад саяхан гэртээ харьжээ.
Харин түүнийг тусгаарлалтаас гарахад нь “Алтан Дорнод Монгол” группийн захирал Т.Ариунболд тосож авчээ. Учир нь Н.Төгсцогтыг өнөөдрийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь "Алтан Дорнод Монгол"-ын эзэн Т.Ариунболд гэдэг. Мөн Н.Төгсцогтыг ялж, ялагдахад бүх цаг үед Т.Ариунболд л түүний дэргэд үлддэг гэх яриа ч бий.
Сонирхуулахад, Мэргэжлийн боксын WBC, WBA, IBF холбоод өнгөрөгч наймдугаар сарын 18-нд шинэчилсэн чансаагаа танилцуулсан. Улмаар WBC холбооны хөнгөн жингийн чансааг Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт тэргүүлж эхэлсэн юм. Харин Гари Рассел Жр аваргын бүсийг эзэмшигч гэдэг утгаараа энэхүү чансаанд эрэмбэлэгдээгүй.
Учир нь Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн бокст 13 тулаан хийж, 12 ялж, ганцхан ялагдсан үзүүлэлттэй байна. Түүний ганц ялагдлыг өнгөрөгч хоёрдугаар сарын 09-нд Гари Рассель Жр амсуулсан билээ. Харин Н.Төгсцогт энэ оны есдүгээр сар (2020.09.20)-д АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилл хотод боксчин Кобиа Брийдигийн эсрэг 13 дахь тулаанаа хийж ялалт байгуулсан билээ. Тэрээр энэ бүх тоглолтын дараа ийнхүү эх орондоо ирээд байна.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.55
    2020/10/29

    Тордайн Ариунболд.Ганболдын ах нь. Алтан Дорнод Монголын ах дүү 2.

    Хариулах
  • 66.181.161.79
    2020/10/29

    aan hen tosch awahiim boldoo geel bodood bsin xarin

    Хариулах
    • 202.21.108.26
      2020/10/30

      ashgui ariunbold tosch avsan baishdee

  • 64.119.27.124
    2020/10/29

    12 doh dere yalagdachaad 13 deh dere yalah goy bsn bhda

    Хариулах
  • 202.55.188.93
    2020/10/28

    Монголын бахархал

    Хариулах
  • 202.9.47.24
    2020/10/28

    Tavtai moril bahrahdag shuu

    Хариулах