News paparazzi : Байшинтайгаа шатаж амиа алдсан залуусын хоёр нь ажил хөөцөлдөхөөр Орхон аймгаас ирсэн байжээ

Moderator
2020/10/28

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд өчигдөр /2020.10.27/ 06:35 цагийн үед байшин шатаж иргэн С /21 настай, эрэгтэй/, иргэн Б /20 настай, эрэгтэй/, иргэн А /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ хэргийн талаар СХД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Батбаяр мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн газарт ажиллаж, гурван хүний амь нас хохирсон болохыг тогтоолоо. Үүнээс хоёр амь хохирогч нь Орхон аймгийн харьяат байсан. Тэд Улаанбаатар хотод ажил хэргийн шугамаар ирээд амь насаа алдсан байна. Үлдсэн нэг амь хохирогчийг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдаж байна" гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр буюу аравдугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 35-р хороонд монгол гэрт цоожлогдсон байсан бага насны дөрвөн хүүхэд мөн гэртэйгээ шатаж амиа алдсан билээ.


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.6
    2020/10/30

    sogtu bsim bolu ervbl hvmvvs amar vhehgvi de

    Хариулах
  • 103.229.120.135
    2020/10/30

    Хувь хүмүүсийн анхаарал болгоомж, хариуцлагын асуудлыг дээшлүүлэхгүй бол болохоо байжээ.

    Хариулах
  • 202.9.46.173
    2020/10/29

    Хариулах
  • 202.9.46.173
    2020/10/29

    Хариулах
  • 203.91.115.49
    2020/10/29

    Яагаад заавал сонгино хайрхан дүүрэгт гараад байдаг бнаа

    Хариулах
  • 124.158.64.68
    2020/10/29

    Шатаж үхэх гэдэг ажил хийж дуусжээ.

    Хариулах
    • 66.181.185.74
      2020/10/31

      huni zowlong vaj ingej varij bna chi

    • 202.55.188.89
      2020/10/31

      эргүү новш вэ хүний амь нас яригдаж байхад юу яриад байнаа

    • 150.129.142.198
      2020/10/31

      Хүний үхлийг ингэж тоглоом наадам хийж болохгүй! Чи бас өөрийгөө яаж дуусахаа мэдэх юм уу?

    • 202.9.46.122
      2020/10/29

      Bitgii huts guluguu

  • 66.181.161.9
    2020/10/29

    Яасан хэцүү юм бэ,хөөрхий дөө

    Хариулах