News paparazzi: Эрх баригч нам ийм эгзэгтэй үед бодлоггүй шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр ичмээр байна

Moderator
2020/10/22

Дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Д.Сумъяабазрыг хотын даргаар сонголоо.

Энэ хүний тухайд гэж ярьвал Д.Сумъяабазар гэдэг хүн нэг их овойж оцойсон мэдлэг боловсролтой хүн биш гэдгийг монголчууд андахгүй сайн мэднэ. Өнөөдөр монгол улсын парламентад нэлээд хэдэн бөхчүүд сууж байгаа харагддаг.

Ний нуугүй хэлэхэд тэдгээр хүмүүс тийм ч мундаг мэдлэг чадвартай хүмүүс биш гэдгийг өнгөрсөн хугацаанд монголын ард түмэн хангалттай сайн харж авсан. 

Тийм байтал яагаад заавал монгол улсын төр засаг чадвартай мэдлэгтэй хүн олдохгүй байгаа юм шиг заавал нэг бөхийг сонгож дарга болгоод байгааг ерөөсөө ойлгохгүй байна.

Мэдээж алиалагч ч бай, бөх ч бай тухайн хүн өөрийн хэр хэмжээндээ л сэтгэж боддог нь хэнд ч ойлгомжтой.

Гэтэл өнөөгийн монголын төр засаг тэгэхээс тэгж байгаа юм шиг очиж очиж заавал ийм хүмүүсийг даргаар томилдог нь сонин.

Өнөөдөр нийслэлд шийдвэрлэх тулгамдсан асуудал хэдэн мянгаараа бий. Гэтэл ийм эгзэгтэй үед эрх баригч МАН нийслэлийн Засаг даргаар янз бүрийн хүн томилж, тийм бодлоггүй шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр ичмээр байна.

Үндэсний өв соёлоор далимдуулан УИХ-ын гишүүн болтлоо ард түмнээр өргүүлэн улс төрд орж ирсэн бөхчүүд Монголын төрд ямар ч хэрэггүйг өмнөх жилүүдийн баримтууд хангалттай харуулсан.

Тийм болохоор төрийн өндөр албан тушаалд  чадварлаг хүмүүсийг томилж тийм  хүмүүсийг УИХ-ын гишүүнээр сонгодог хуулийг яаралтай батлах шаардлагатай байгааг энэ дашрамд хэлье.


Ж.Чингис

Эх сурвалж: paparazzi.mn 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.21
    9 цагийн өмнө

    Оготон царайлсан шунал

    Хариулах
  • 202.9.40.88
    Өчигдөр

    Ardchulsan namd mundag bolobson huchun bii shu.Odool oilgoj amaa barij suuna daa.

    Хариулах
  • 202.126.89.171
    Өчигдөр

    Angli oros xeltei geel shaax yum Ard tvmniig munch ix doromjlox yumaaa Naa sv deereesee vvniigee arilga mudaak mini....Bi yamarch namiig demjedgvi Medlegtei zaluuchuud zunduul baigaa shdee ....

    Хариулах
  • 38.91.100.187
    Өчигдөр

    angli oros heltei gej hichsen baisan namtar deer ni bur icheed baihiinmaa umnuus ni canadad uul uurhai hurald irhed ni yamarch helgui gedgiig ni oilgoson yagaad namtaraa hurtel hudal meduuldeg yum bol baigaagaarai l bail daa.

    Хариулах
  • 64.119.22.127
    Өчигдөр

    nyd chih deldiicheh yumaatyrd hyn bolj tylyvshyylehiin tuld ajlig bagaas barag steverlegchees belddeg bsan odoo uhaantai ni laaz yshiglyj zoostoi tyrd garch samuurladag boljee minii mng haashaa l yuvaad bnadaa

    Хариулах
  • 73.193.153.178
    Өчигдөр

    MAN bolovson xuchenee yamar xemjeend beltgej irsenii yr dyn. MUULAAD baisan TSEDENBAL dargaas yaj bolovson xychen beltredeg baisniig syrax baij dee

    Хариулах