News paparazzi: Хоёр хүний аминд хүрсэн согтуу жолооч хэргийн газраас явганаар зугтсан байжээ

Moderator
2020/10/17

Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт согтуу жолооч айлын гэр дайрч, тухайн айлын эхнэр нөхөр хоёр амь насаа алдаж, хоёр хүүхэд нь хүнд бэртсэн ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Хэргийг тодруулбал, тухайн шөнө “Приус-20” маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон айлын гэр дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, зургаан настай, эрэгтэй А-г хүнд гэмтээж, тэдний эцэг, эх болох 43 настай Г, О нарын амь насыг хөнөөсөн юм.

Уг хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодруулахад "Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 24 настай эрэгтэй согтуугаар автомашин жолоодож айлын гэр мөргөөд, хэргийн газраас явганаар зугтаж байхад нь цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж баривчилсан. Цагдаагийн албан хаагчид очиход тэрээр хэргийн газраас холдож амжаагүй байсан" хэмээн хэлсэн юм.

Уг этгээдийн хувьд тус нутгийн уугуул иргэн биш бөгөөд Хөлөнбуйр сумын Хэрлэн голд намрын цагт адуу хариулахаар очсон залуусын нэг байжээ. Тэрээр сонгуулийн өдрүүдэд архи зарахыг хориглосон байтал хаанаас согтууруулах ундаа худалдан авч хэрэглэсэн нь одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд харин талийгаачдын хувьд замын ойролцоо амьдардаг, гэр нь хашаагүй байсан гэх мэдээллийг сумын удирдлагууд өгч байгаа ажээ. Одоогоор уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хүнд бэртсэн хүүхдүүдийг даруй аймгийн төвийн эмнэлэгт хүргээд байгаа юм байна.


Ж.Чингис

 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.83
    2020/10/18

    Бүгдээрээ хотруу нүүж бхад нутаг усанлаа эзэн сууж бсан сайхан монгол айлыг гэр бүлийг устгажээ. Хүний амь гэдэг эргүү новшын алдаанаас эрсэдлээ

    Хариулах
  • 103.57.92.115
    2020/10/18

    hairan yum.odoo 3-5jiliin yal zoolttoi avna sh de.

    Хариулах
    • 202.9.46.143
      2020/10/18

      tiim baga uu 2 hunii ami dor hayj 20 jil shd

  • 202.55.191.194
    2020/10/17

    daanch yaabdaa, huurhii 4 hun, saihan zaluu ger bul...

    Хариулах
  • 202.126.89.21
    2020/10/17

    Тэнэг

    Хариулах