News paparazzi: Зам засварын ажил хийж байхдаа оргосон хоригдолыг барьжээ

Moderator
2020/10/17

Энэ сарын 15-ны өдөр /2020.10.15/ Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан 33 настай Э гэрээний дагуу Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байхдаа оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Түүний хувьд хулгайн хэргээр 6.8 жилийн ял сонсоод, ялынхаа 70 хувийг эдлээд байхдаа ийнхүү оргосон бөгөөд цагдаагийн ажилтнууд түүнийг эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж оргосон этгээдийг саяхан барьсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна