News paparazzi: ЦЕГ 50 сая төгрөгөөр “Дурсгалын бөгж” худалдан авчээ

Moderator
2020/10/17

2014 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улсын хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, үйл ажиллагаа нь ил тод байлгах, түүнд олон нийт хяналт тавих зорилгоор “Шилэн данс”-ны тухай хуулийн санаачлан, УИХ-аар батлуулж байв. 

Энэ утгаараа төрийн байгууллагын сар тутмын гүйлгээг иргэд www.shilendans.gov.mn сайт руу ороод тухайн байгууллага юунд улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгааг нь амархан харчхаж болдог болсон.  

Тухайлбал, Улсын төсвөөр санхүүждэг Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын сар бүрийн зарлага өндөр байдаг байна. Жишээ нь, алба хаагчдын өвөл зуны хувцас, техник хэрэгсэл, албан хаагчдын цалин, тэтгэмж гээд явж өгнө. Тэгвэл ЦЕГ энэ оны зургадугаар сард нийт 50 сая төгрөгийн өртөгтэй “Дурсгалын бөгж”-ийг Эрдэм гоёл ХХК-иас худалдан авчээ. Ингэхдээ тус зардлыг нийт гурав хувааж тус компанийн Худалдаа хөгжлийн банкны данс руу нь шилжүүлсэн байна. 

Эх сурвалж: shilendans.gov.mn

-АЛБАН ХААГЧИД ДУРСГАЛЫН БӨГЖӨӨР ШАГНУУЛЖ БАЙХАД, 26 НАСТАЙ Э.ОЮУНБОЛД ДЭД ХУРАНДАА ЦОЛ ЗҮҮЖ БАЙХ-

Тодруулбал, тус бөгжний нэг бүрий үнэ 64 мянга гаруй төгрөгийн өртөгтэй, нийт 791 ширхэг “Дурсгалын бөгж”-ийг Эрдэм гоёл ХХК-иас худалдан авчээ. Харин тус бөгжийг “Цагдаагийн байгууллагын 99 жилийн ойн баярыг тохиолдуулан” Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар зарим алба хаагчдадаа өгсөн бололтой.  

Гэтэл цэрэг, цагдаагийн байгууллагын алба хаагчдад “Дурсгалын бөгж” гэхээсээ илүүтэй, цол, цалингийн нэмэгдэл хэрэгтэй байлтай. Гэтэл ЦЕГ-ын хүч спорт хороонд харьяалагддаг Улсын арслан Э.Оюунболдыг 2019 оны улсын баяр наадамд түрүүлснийх нь дараа “Цагдаагийн дэд хурандаа” цолоор тухайн үеийн Цагдаагийн удирдлагууд олгож байсан удаа бий. Э.Оюунболд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан эсэх нь эргэлзээтэй. 

Э.Оюунболдод Цагдаагийн дэд хурандаа цол олгов. 2019 он


Эх сурвалж: iSee.mn