News paparazzi: Ц.Туваан: Хүч тэнцвэргүй, будилаантай, мөнгө хавтгай тараасан сонгууль боллоо

Moderator
2020/10/16

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн талаар АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “АН-ыг дэмжиж, итгэл хүлээлгэсэн ард иргэддээ талархсанаа илэрхийлье. АН найман аймагт ялалт байгууллаа. Харин нийслэлд нэлээд хүнд сонгууль боллоо. Хууль хүчний байгууллагууд эрх баригч намын талд орсон, мөнгө хавтгай тараасан сонгууль боллоо. Мөн сонгуулийн үеэр хүн амины хэрэг гарлаа. Нэр дэвших эрхгүй хүмүүс өрсөлдлөө. Нэг үгээр хэлбэл хүч тэнцвэргүй, будилаантай сонгууль болж өнгөрлөө. Увс, Баянхонгор аймагт нэр дэвших эрхгүй хүн сонгогдож ялалт байгууллаа” гэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Увс аймагт АН-ыг болгосон иргэддээ талархаж байна. МАН-аас ялалт байгуулсан нэр дэвшигч өртэй нь шүүхээр тогтоогдсон.”

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Баянхонгор аймаг 1-2 суудлын зөрүүгээс МАН яллаа. Өмнө нь аймгийн даргаар ажиллаж байсан нөхдүүд авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байсан. Сонгуулиас өмнө шүүхээр орох гэж байсан. Гэвч эрх баригч нам иргэдийг төөрөгдүүлж хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Ардчиллын үнэ цэнээ ойлгож дэмжлэгээ үзүүлсэн нийт иргэддээ баярласан талархсанаа илэрхийлье.”  

Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа "Сонгуулийн ерөнхий хороонд 369 гомдол ирсэн гэсэн ч найман асуудалд хэрэг үүсгэсэн гэсэн. Мөн хар машиныг хакердах эрсдэл байгаа учраас бэхэн тэмдэглэгээг ашиглах шаардлага тавьсан. Хар машиныг хакердахаар оролдсон хоёр хүний бичлэг байхад хууль хүчний байгууллагынхан тоогоогүй. Сонгуульд хамаагүй залилангийн хэрэг гэж үзсэн. Нийслэлийн АН сонгуулиа шударга явуулахын төлөө тууштай явна. Хууль зөрчсөн бүх баримтыг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандана. Арга хэмжээ авахгүй бол олон улсын байгууллагад хандана. Мөн иргэдийн эрх ашгийг зөрчсөн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана" гэлээ. 


Ж.Чингис



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.188
    2020/10/17

    Ан-ынхан харин өөрсдөө мөнгө тараагаад байсан гэсэн биздээ.

    Хариулах
  • 202.131.227.114
    2020/10/17

    ugaasaa l luivargui songuul gej bdaggui bz de baihgiin iim asuudal gardag bz de tord garah gej bgaa hun buhen eh oron ard tumnee bodoh bish de.yag jinheneese unen setgeleer ajillah hun alga da.dandaa jujigchid l bgaad bgaa yum da

    Хариулах
    • 150.129.142.166
      2020/10/18

      АН өөрсдөө л мөнгө тараасан шүү худлаа бүү донгос

  • 192.82.78.217
    2020/10/17

    Sain GONSHIGNO AN-iihaan...

    Хариулах
  • 202.9.40.170
    2020/10/17

    Женко дараа жил Ёрөнхийлөгчид бүү горьд

    Хариулах
  • 66.181.177.239
    2020/10/17

    Унасан хүн ууртай гэж

    Хариулах
  • 139.5.217.240
    2020/10/16

    Сонгууль бохир болсон ялагдаж сур гэдэг нь луйварчидыг өөгшүүл гэснээс ялгаа алга баримт нотолгоогоор шалгуулах хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.17.4
    2020/10/16

    бусдаас буруу хайсаар байна уу

    Хариулах
    • 64.119.23.7
      2020/10/16

      Бусдаас буруу хайсангvйээ бодит үнэнийг л хэлжээ.

  • 59.153.87.41
    2020/10/16

    Odoo garsan bol hoishoo harah bish uragshaa harj ajilaa hii heree hereenii har gaihab gej ali ali ni mongo taraasan gej bsan

    Хариулах
    • 202.179.27.2
      2020/10/16

      Унасан бөхөд шалтаг мундах бүшдээ танай нам чингэлтэй дүүргийн 2- р хороонд мөнгө тарааж гарсан шүүдээ.Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яахав дэн