News paparazzi: Согтуудаа морьтойгоо нууранд живжээ

Moderator
2020/10/16

Баян-Өлгий аймагт энэ сарын 13-нд 30 настай малчин Ө сураггүй алга болжээ. Тэрээр тухайн өдрийн 23.00 цагт малчин Б-ийн гэрээс согтуудаа гэрлүүгээ яваад сураггүй болсон байна. Аймгийн иргэд өчигдөр унаж явсан морь нь Арал гэдэг нууранд живсэн байхыг олж, Онцгой байдлын газарт мэдэгджээ. Онцгой байдлын алба хаагчид мөн өдрийн 19:26 цагт иргэн Ө-ийн цогцсыг Арал нуурын гурван метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Ж.Болд


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.