News paparazzi: У.Хүрэлсүхийн хоёр нүүр

Moderator
2020/10/16

У.Хүрэлсүх: Д.Хаянхярваа чи ажил хийдэггүй, хов зөөнө

Манай Ерөнхий сайд анх Засгийн газрын тэргүүнээр сонгогдохдоо “Би амь насаа алдахаас айхгүй” гэж попорч байсан билээ. Тэрээр 2017 онд МАНАН бүлэглэл, М.Энхболд тэргүүтнийг хатуу үгээр шүүмжлэн эрх мэдэлд хүрч, намынхаа гишүүдийг хайр найргүй шүүмжилж байсныг монголын ард түмэн сайн санаж байгаа байх.

Гэтэл саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөх шүүмжлээд адлаад байсан зарим хүмүүсээ чухал албан тушаалуудад томилоод эхэлсэнд ард иргэд гайхаж эхлэв.

Хамгийн сүүлд гэхэд намын хурал дээр "хөдөөний хөөсөн мантуу" гээд загнаад байсан Д.Хаянхирваагаа "Эрдэнэс таван толгой" ХХК-ын захирлаар томилж орхив.

Энгээд бодоход манай Ерөнхий сайд хоёр нүүртэй хүн болж харагдаад байна. Уул нь Ерөнхий сайд маань Д.Хаянхирвааг намын хурал дээр “Д.Хаянхярваа гэж Дарханаас ирсэн хөдөөний нэг нөхөр. Аймгийн засаг дарга хийж байсан. Миний удирдлага дорж ажиллаж байсан хүн. Надад заах нь Д.Хаянхярваа чи бүлгээ удирдаж чадаагүй. МАН-ын 65 гишүүнийг 2 хуваасан. Ажил хийдэггүй, хов зөөнө. Нас намбандаа байж чаддаггүй. Та нараас би айна гэж байхгүй шүү. Хаана ч та нарын өмнө хэлэх ёстой үгээ хэлнэ. Та нар тийм сайхан хүмүүс биш шүү. Шударга үнэний туйл мэт өөрсдийгөө ярьж байна. Энд хулгайч, наймаачид сууж байгаа. Энд байгаа зарим нэг хүмүүс МАН-ын нэр дээрээс дэвших эрхгүй хүмүүс шүү. Эртхэн хэлчихье, зам мөрөө хөөгөөрэй" гэж хэлж байсан. 

Гэтэл түүний энэ хэлсэн үг тэр чигээрээ худал хоосон үг байсан нь цагийн эрхэнд тодорхой болж байх шиг байна. Тийм болохоор монголын улс төрчид гэж энэ нэг худлаа ярьсан,  хоосон популизм хийсэн ийм хүмүүсээс хэзээ ч олигтой юм гарна гэж найдах хэрэггүй гэдэг үг үнэн болж таарлаа.

 

Ж.Бат

Эх сурвалж: paparazzi.mn 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 112.72.9.126
    2020/10/18

    Яанаа ичиж үхмээр юмаа

    Хариулах
  • 202.179.25.207
    2020/10/17

    2 luivarchid ,uter turgen dald or !!!

    Хариулах
  • 202.21.107.47
    2020/10/17

    Ямар гавьяа байгуулсан юм бол доо.

    Хариулах
  • 202.21.107.47
    2020/10/17

    Зураг нь эвлүүлэг байх. Хаянхярваа их л тааламжтай байна даа.

    Хариулах
  • 27.113.49.164
    2020/10/16

    Huk bas nootoi l bgaa shdee. Terneesee aij bga blguidee. Law l 14 terbum geed asuudal bgaa

    Хариулах
  • 203.91.115.48
    2020/10/16

    Hayanhyarwaa ah turiin ajliin turshlagatai mundag ah bolohgui yum baihgui

    Хариулах
  • 202.126.89.111
    2020/10/16

    ESaid maani ingeed l bgaam daa ene novshnuudaas salchihaj boldoggui l yum bh daa. Mongolchuud ed nariig hangalttai tejeesen dee.

    Хариулах