News paparazzi: Бурхан дээрэмдэж, цагдаад халдсан залууст 8-9 жилийн хорих ял оноожээ

Moderator
2020/09/28

Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Н-ын гэрт гэмт этгээдүүд халдаж, гэрийн эздэд хутга тулган, 12-15 см өндөр, алтан шармал Ямандаг, 15-17 см өндөртэй хүрэл Дамдинчойжоо бурхан дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан билээ.

Дээрх хэргийг өмнө нь шүүхээс 2-3 удаа ял шийтгэгдэж байсан, онц аюултай гэмт хэрэгтнүүд болох Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нар үйлдсэн бөгөөд тэднийг ЭЦА-ны ажилтнууд мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлэн баривчилсан юм.

Гэмт этгээдүүд дээрэмдсэн бурхдаа нийслэлд авчирч ченжүүдэд зарах гэж байхад нь цагдаагийн ажилтнууд баривчилсан бөгөөд тухайн үед гэмт этгээдүүдийн нэг нь цагдаагийн ажилтан руу халдаж, зугтахыг завдаж  байжээ.

Тэгвэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын анхан шатны шүүхээс саяхан тэдэнд түүх, соёл, шашны хосгүй үнэт өв болох эртний хоёр бурхан дээрэмдсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэм буруутайд тооцож, Д.Хурц-Эрдэнэд ес, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт найман жилийн хорих ял тус тус оноосон байна. Дээрх хоёр бурхан нь XVII-XVIII зуунд бүтээгдсэн, өв уламжлагдаж ирсэн түүхийн хосгүй үнэт бүтээл бөгөөд нийт өртөг нь 210 сая төгрөгийн үнэлгээтэй юм байна.


Ж.Бат


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.50
    2020/09/29

    Bayrtsogttoi ijil tuwshind niigemd hohirol uchruulsan gesen uguu

    Хариулах
  • 122.201.21.18
    2020/09/28

    Ану.д гэмт хэрэг хийсэн хүмүүсийг тв.ээр овог нэр хаана ямар сургууль төгссөн,хаанаа ажиллаж бсан.гэрийн хаяг, эцэг эхийн хаяг гм маш дэлгэрэнгүй мэдээлэл олон дахин гаргадаг.энэ нь ард түмэнг энэ нөхөртэй болгоомжтой бай.гэсэн маш ашигтай мэдээ гэж үздэг

    Хариулах
  • 66.181.161.111
    2020/09/28

    Зүгээр л төр төмөр нүүрээ яг ийм нийгмийн хогийн шаарнуудад үзүүлж хар гэрээс нь битгий гарга

    Хариулах
  • 192.82.72.16
    2020/09/28

    ingej eleg negtnee tonoj bhr hotod bgaa bayn hytaduudig deeremdehgui dee tegsen bol arai baga yl awah bsn bhdaa

    Хариулах
    • 110.70.58.134
      2020/09/29

      Яг унэн

    • 203.91.115.49
      2020/09/28

      Tiim shuu