News paparazzi: ​Америкчуудыг куба навчин тамхи авахыг хориглов

Moderator
2020/09/26

АНУ Кубын эсрэг хоригоо улам чангатгав. Шинэ хориг арлын аялал жуулчлалын салбарт хүчтэй цохилт болно гэж таамаглаж байна. Америк жуулчдыг Кубын Засгийн газрын мэдлийн зочид буудлуудад буухыг хориглосны зэрэгцээ тэндээс навчин тамхи, согтуулах ундаа худалдан авахгүй байхыг сануулж байна.

"Өнөөдөр бид Кубын ард түмэнтэй эв санаа нэгтэйгээ, коммунизмын хар хүчийг эрх чөлөө ялна гэсэн бат итгэлтэй гэдгээ илэрхийлж байна” хэмээн Цагаан ордны эзэн мэдэгдлээ.

Үүний хариуд Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель твиттертээ "Кубын ард түмэн өөрийн тусгаар тогтнолоос хэзээ ч татгалзахгүй. АНУ-ын харгис, гэмт хэрэгт бодлогыг ялан дийлнэ" гэж бичжээ.

"Тэд бидэнд цохилт өгөн хоол хүнс авах мөнгөгүй болгоно гэж бодож байна. Бид хүчтэй, бид тэсэн туулна” гэж нутгийн нэгэн эмэгтэй ярив. Америкийн хэвлэлийн мэдээгээр шинэ хориг арга хэмжээ нь сонгуулиар  Флоридагийн сонгогчдыг татах гэсэн Трампын оролдлого аж.


Эх сурвалж: eagle.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна