News paparazzi: Ерөнхий сайд У.Хүрэлсүх тагнуулынханд үүрэг өглөө

Moderator
2020/09/26

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуулын ерөнхий газарт ажиллаж, тус байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тагнуулын байгууллага үйл ажиллагаандаа үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон ажиллах ёстойг тодотголоо.

Түүнчлэн улс орны хэмжээнд цахим шилжилт хийгдэж байгаа энэ цаг үед холбогдох хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах, нийт бие бүрэлдэхүүн албаны сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, улс төрөөс ангид, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг үүрэг болголоо.


Ж.Бат


Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.104
    2020/09/30

    хүрэл сүхийг ярих яахав улс орноо төвхнүүлж бн ярих юм олдохгүй байвал Элбэг доржийгоо Тагнуулд нь авчирч өг

    Хариулах
  • 122.201.22.76
    2020/09/30

    Тагнуулын нэр хүнд унасан энэ үед үүрэг даалгавар өгөөд шахаж шаардаад биелэлтийг ойр ойрхон шалгаж байвал зохилтой

    Хариулах
  • 202.126.88.61
    2020/09/29

    Еөк болоод шүүх прокурорыг ч баз. Цэвэрлэ.

    Хариулах
  • 202.55.188.34
    2020/09/29

    Tagnuuliinhanii uureg ni huuli yosoo deedleh eh ornch baih yum baigaa biz dee. Pop roh gedeg ene dee.

    Хариулах
  • 139.5.217.161
    2020/09/29

    Юун урьтал вэ?

    Хариулах
  • 203.91.115.41
    2020/09/29

    14 тэр бумаа тайлбарлах хэрэгтэй. Хүрэлсүх Занданшатар Бадамжунай нар солонгос улсад казинод дуусгаа биздээ. Номтойбаяр чуулган дээр тодорхой асуусан. Хариулаагүй. Одоо тэгээ ёс зүй тагнуул энээ тэрээ ярих. Энэ хүнд итгэж болохгүй санагдаад байдаг.

    Хариулах
  • 79.114.228.226
    2020/09/29

    Тагнуулыхан ч яахав биелуулэж болдог юм бж. Харин энэ Хурэлсухэд уурэг огох ёс зуй бнуу?

    Хариулах
  • 202.9.46.51
    2020/09/29

    Монгол хүнд юу ч хэлсэн нэмэргүй ....алт ус өөр юу ч байсан сэгсэрнэ.

    Хариулах
  • 103.229.123.88
    2020/09/28

    Хүн ярьж хэлж ойлгуулж, ойлголцож, сануулж зөвлөж? хариуцлага тооцож байж л цаашаа явна. Бүх зүйлийг попроно гэж болохгүй шүү хүмүүсээ.

    Хариулах
  • 202.179.24.110
    2020/09/28

    Тагнуулынханд eрөнхий сайдын өгсөн үүргийг биeлүүэх чадвартай этгээдүүд бна уу?

    Хариулах
  • 117.111.13.167
    2020/09/28

    Хууль дээдлэх зарчим нь бүдгэрцэн бсын бхдаа сайн тодоруулсан бхөө манай поп сайд

    Хариулах
  • 202.131.250.130
    2020/09/28

    Тагнуулынхан үүргээ мартчихсан байсан байна,тэгээд шинээр сануулж бгаа юм байна

    Хариулах
  • 66.181.161.65
    2020/09/28

    Монголд бүх муу юм болж дээ! Үндэсний эрх ашиг гэж байхгүй,зүгээр л зарж идсэн бүлэг бий болжээ! Одоо Монголд том газар хөдлөлтийн аюул,хятад цэрэг 2л эзлэх үлдэж дээ!!!

    Хариулах
  • 202.70.44.116
    2020/09/28

    Энэ цаг үед Хүрэлсүхээс өөр хүн байгаа юм уу. Алхам алхамаар чангарч байгаа юм биш үү. Энэ замбараагүй улс орныг эмхэлж цэгцлэх хэрэгтэй. Арай дэндүү байсан юм. Одоо л эмх цэгцэндээ орж байна даа.

    Хариулах
    • 66.181.161.81
      2020/09/28

      Тэгж байна. Маш сайхан болж байна. Бахархмаар.

    • 122.201.24.227
      2020/09/28

      хаана эмх цэгцтэй болоод бга

  • 202.126.90.65
    2020/09/28

    Үүрэг өгөөд яадгын тэр нь биелэх биш, худлаал попорч байгаан

    Хариулах
  • 66.181.161.36
    2020/09/27

    tiim shvv

    Хариулах
  • 150.129.140.25
    2020/09/27

    Үүрэг өгч хүний гараар могой бариулаад байгаа юм чинь нэр хүнд нь унанаш дээ

    Хариулах
  • 139.5.217.173
    2020/09/26

    тагнуулын нэр хүнд их унасан одоо сэргээх цаг болсон шинэ хүмүүсээр багаа бүрдүүлж сайн ажиллах цаг болсон

    Хариулах
    • 192.82.76.137
      2020/09/28

      Тантай санал нэг байна, ажилтнуудын шалгуурыг өндөрсгөх, дотоодын хяналтыг сайжруулах нь зөв болов уу.