News Paparazzi:БНСУ-ын Бусан хотод суух консулаар Л.Элдэв-Очирыг томилжээ

Moderator
2020/08/01

Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Франц Улсад суух элчин сайдаар томилох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь олон нийтийн багагүй шүүмжлэлтэй тулгараад байна. Тодруулбал, түүний хүү Э.Золбоог Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон бол, Ө.Энхтүвшинг элчин сайдаар томилж буйг иргэд “Монголын төр тэдэнд ямар өртэй вэ” зэргээр асуудал дэвшүүлж байна. 

Тэгвэл УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. 

Л.Элдэв-Очир нь 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын конторт монтёр, мастер, ерөнхий инженер, дарга, 1992-1994 онд “Мон Стар” компанийн захирал, 1996-1998 онд “М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал, 1998-2003 онд “Спирт Бал Бурам” компанийн ерөнхий захирал, 2004-2008 онд “Зүүнхараа Трейд” компанийн гүйцэтгэх захирал, 2009-2012 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, 2013-2016 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.78.235.148
    2020/08/01

    Дүүн Энэтхэг улсад Консул хийдэг юм билээ Л. Батсуурь гээд ах дүүгээрээ дарга хийх гэж монголчууд бид ээ лагаануудад өртэй юм байхдаа сонгуульд оролцож унахаараа элчин сайд болоод бузарууд

    Хариулах
  • 124.158.95.14
    2020/08/01

    ХОГИЙН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ, ЭНЭ ХҮРЭЛСҮХ ЭД НАРЫГАА ДЭНДҮҮ ДАВРААХ ЮМАА, ЭНХТҮВШИН ӨВГӨНГ ТЭТГЭВЭРТ НЬ СУУЛГАХГҮЙ ФРАНЦАД ЭЛЧИН, ЭНЭ НЭГ ЭМСИЭС-ИЙН ЛУЙВАРЧИНГ БАС КОНСЖЛ БОЛГООД БАЙХДАА ЯАДАГ БАЙНАА??? АРД ТҮМНИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХАНГАЛТТАЙ АМЬДАР ГЭЖ ДОРОМЖИЛЖ БАЙСАН ЛУЙВАӨРЧИН, САЯНЫ СОНГУУЛЬД УНАСАН БИЗ ДЭЭ, ТЭР ЧИГТ НЬ АМБААРДААД ЯВУУЛАХГҮЙ ДЭЭ, ЁСТОЙ НЭГ 7 УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОРЖ БАЙМААР НОВШ БАЙГАА ЮМ ДАА

    Хариулах
  • 202.9.40.10
    2020/08/01

    Ene MCS zeneg evgen bolimoor uom.Amaa medehgui hudlaa yriad.Battulgiig yrih bolgondoo muulaad estoi shizotoi.Haynhyrvaa. EldevOchir.Enhtuvshi n Badamjunai hulgaich ed nariig odoo bolio.Zandamshatar.M enhOrgil nar ch barag odoo bolno shde.MAN chadvarlag .bolovsroltoi zaluuchuud zendee2.

    Хариулах
  • 98.7.80.146
    2020/08/01

    Энхтүвшинг болиул. Ядаж Франц хэл ч гадарлахгүй.

    Хариулах
  • 98.7.80.146
    2020/08/01

    Төрсөн Дүү нь Энэтхэгт нэг шизотой нөхөр бий. Ажлаа ч мэдэхгүй, хийхгүй элий балай юм яриад бизнес хөөгөөд л явдаг юм билээ. Контейнерүүдээр энэтхэг хог зөөгөөд Улаанбаатарт хэд хэдэн дэлгүүртэй. Монголын төр мэдлэг, чадвар хомс ах дүүсийг гадаадад томилоод ямар өртэй юм болдоо.

    Хариулах