News paparazzi: Өвөр монголчуудын өв соёл, үнэт зүйлс аажмаар замхрах аюул нүүрлээд байна

Moderator
2020/07/07

Өнгөрсөн долоо хоногт Өвөр Монголын зарим сургуульд Монгол хэлээр хичээл заахыг хориглосон шийдвэр гарч, олон хүний бухимдлыг төрүүлсэн. “Хэл, хил, мал гуравтайгаа Монгол баян” хэмээн ярьдаг ч тэдний үнэт зүйлсийг аажим аажимаар алдагдуулахаар санаархаж буй хөрш улсын бодлогыг дэлхий нийт ажиглах цаг нь болжээ. Тэгвэл энэ талаар БНХАУ-ын Хүний  эрх зүйн тухай сэтгүүлд нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

-ЦАР ТАХЛЫН УЛМААС ӨВӨР МОНГОЛЫН НУТАГТ ЭХ ХЭЛЭЭРЭЭ
БИЧИЖ, ЯРИХЫГ ХОРИГЛОЖЭЭ-

Сүүлийн үед Өвөр монголчуудын өв соёл, үнэт зүйлс рүү аажмаар довтолж буй үйлдэл ихээр гарах боллоо. Энэ асуудалд дэлхий ертөнц  анхаарлаа хандуулах цаг болсон. “Аобао” буюу Ар монголд  овоо хэмээн нэрлэдэг овоолсон чулуу нь одоог хүртэл байдаг  нь тэдний уламжлал шашин хэвээр байгааг гэрчилнэ.

COVID-19 тахал өвчний улмаас Өвөрмонголын өөртөө засах орны нутагт монгол хэл дээрх хичээлийг түр зогсоов. Оюутнууд дахиж хэзээ ч эх хэл дээрээ хичээл үзэх боломжгүй болж байгаа бөгөөд үүнээс хойш заагдах бүх хичээл хятад хэлээр явагдана хэмээн үзэж байгаа аж. Энэ явдал “Тонглиао “хотын ойролцоох ахлах сургуулиудад болж байгаа бөгөөд “Тонглиао” үндэстний их сургууль болон автономит мужийн бусад бүс нутагт үргэлжлэх төлөвтэй байна.

-ҮҮНИЙГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ҮНДЭСТНИЙ ХЭЛ, СОЁЛЫГ
УСТГАХ КАМПАНИТ АЖИЛ ХЭМЭЭН ХАРЖ БАЙНА-

Энэхүү алхамыг  “Өвөр Монгол” үндэстний өвөрмөц байдал, хэл, соёлыг устгах томоохон кампанит ажлын нэг хэсэг гэж үзэх нь зүйтэй. Хятадын Эзэн хааны үед эхэлсэн гол стратеги бол монголчуудыг олноор өөрийн улсдаа нэгтгэх ажлыг зохион байгуулах явдал байв.

Соёлын хувьсгалын аймшигт явдлын дараа Өвөр Монголчуудын соёлын онцлог, шашин шүтлэг (Буддизм ба монголын уламжлалт итгэл үнэмшил) мөн эх хэлийг нь хүндэтгэнэ гэж амлаж байсан ч энэ амлалт аажим аажмаар замхарч эхэлжээ.  1980 онд монгол хэлийг ашигладаг 110,000 бага сургууль байсан бол одоо тэдний 80 гаруй хувь нь хаагдаж, хүүхдүүд хятад хэл дээр хичээлээ үзэж эхлэв. Тус бүс нутагт ярьж, бичигдэж байсан уламжлалт босоо монгол бичиг нь соёлын үнэт дурсгал юм.  Харин Ар Монголд одоог хүртэл кирилл үсгээр бичдэг нь тухайн улс Зөвлөлт холбоот улсын дагуул байсан үеийг санагдуулдаг.

-1980 ОНД МОНГОЛ БИЧГИЙГ АШИГЛАДАГ 100 ГАРУЙ МЯНГАН СУРГУУЛЬ
БАЙСАН Ч ОДОО ИХЭНХ НЬ ХААГДЖЭЭ-

Үүнээс гадна нийгэм, эдийн засгийн асуудал хүчтэй хөндөгдөж эхэлжээ. Автономит муж дахь олон өвөр монголчууд малчид бөгөөд Хятад улсын төр засаг бэлчээр нутгийг  “экологийн хамгаалалт” нэрийн дор булаан авч эхэлжээ. Энэ нь ихэнхдээ экологийн шалтгаанаар байгалийн нөөц баялагтай газар нутгийг хураан авах гэсэн далд санааг агуулдаг байна. Жишээлбэл, 2020 оны зургадугаар сарын 1-ний өглөө Баян-уулын 400 гаруй малчин энэ асуудлаар жагсаал, тэмцэл гаргажээ.

Шинжаан, Түвдтэй харьцуулбал олон улсын хэмжээнд төдийлөн сайн танигдаагүй ч Өвөр Монголд юу болж байна вэ гэдэг нь дэлхий нийтэд чухал асуудал болоод байна. АНУ-д төвтэй Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн төв нь угсаатан үндэстний талаар үнэ цэнэтэй мэдээллүүдийг тогтмол гаргаж байх болно.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 2.27.159.181
    2020/07/10

    Unen shuu omhii amtai hujaanuudaas bolj humuus mash olnooroo uhlee or neheh heregtei bas mongoloo avrah heregtei

    Хариулах
  • 202.126.90.51
    2020/07/08

    Muu novshiin hujaa nar muu sanaagaa odoo gargaj baihgui yu novshiin hujaa naraas ene balai ovchinuud garch baigaa shu de

    Хариулах