Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Ж.Эрдэнэбатыг ял сонсохыг мэдэж байсан уу

Moderator
2020/07/04

 Өчигдөр  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал болж гэм буруутай хэмээн үзсэн. Ингээд түүнд ял оногдуулах шүүх хурлыг энэ сарын 06-ны өдрийн 09.00 цагт хийхээр товлосон юм. 

Тэгвэл Ж.Эрдэнэбатад холбогдох шүүхийн дээрх шийдвэр гарахаас  зургаан цагийн өмнө Сэлэнгэ аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Д.Үүрийнтуяагийн цахим хуудаснаа бичсэн байр, суурь олны анхаарлыг татаад байна. 

Тодруулбал, тэрбээр "Өнөөдрөөс Сэлэнгэ аймаг руу гаа ажиллахаар боллоо. Сэлэнгэ нутгаа хөгжүүлэх хүсэл зорилго хэвээр" хэмээн бичжээ. 

Ингэж бичсэн нь Ж.Эрдэнэбатыг ял авахыг мэдэж байснаас гарцаагүй гэж хардах хүмүүс олон байна.

Түүний хувьд Ж.Эрдэнэбаттай сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн юм. Ж.Эрдэнэбат ял авбал Сэлэнэ аймагт дахин сонгууль болно. Уг сонгуульд тэрбээр амжилттай оролцох төлөвлөгөөтэй байгаа бололтой. 

Ямартай ч түүнтэй хамт АН-аас нэр дэвшсэн С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар хуулийн байгууллагад шалгагдаж буй учир сонгуульд өрсөлдөх, ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр түүнд боломж гарч ирэх нь гэж зарм хүмүүс харж байна. 


Сэтгэгдэл (26)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 31.10.173.29
    2020/07/07

    Bayrtsogt narand.G.Erdenebat 6 jil shorond.ariun yavdal mun uu

    Хариулах
  • 49.0.137.164
    2020/07/06

    Ene nogoon yuch hiij chadahgui sh dee

    Хариулах
  • 202.9.47.27
    2020/07/05

    Сүхбаатар гэж нэг сөнөсөн газар байх. Энэ маанагуудаа тэгээд л сонгоод байх юм...

    Хариулах
  • 64.119.19.106
    2020/07/05

    СЕХ ОДОО ОГЦРООЧ

    Хариулах
  • 103.10.23.102
    2020/07/05

    Songuuliin erunhii horoog Erdenebattai hamaaruulan shalgah heregtei baih.Erdenebat ih urliin gishuun bolson ni songuuliin erunhii horootoi dalduur helhee holbootoi baij magadgui sejig bna.

    Хариулах
  • 64.119.27.127
    2020/07/05

    Эхнээсээ СЕХ -ны буруутай үйл ажиллагаа.Шүүхээр явж байгаа хүмүүсийг сонгуульд нэрийг нь дэвшүүлдэг.Цагдаа хүчний байгууллагынхан комиссд нь байсаар ийм дахин дахин сонгууль явуулж мөлхөө эдийн засаг засгаа уналтруу түлхсэн нөхдүүд...Хариуцлага алдсан нөхдийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.9.46.8
    2020/07/05

    Миний сонсож мэдсэнээр бол Сэлэнгэ аймгаас гарч ирсэн гишүүд Сүхбаатар сумандаа огт юм хийдэггүй гэсэн. Ж. Эрдэнэбат л гэхэд Мандал сум буюу Зүүнхараагийнх. Дандаа ах дүүгийнхээ бизнесийг дэмжиж тэндээ л юм хийдэг. Одоогийн Сэлэнгийн бүх дарга, ноёд удирдлагууд нь Зүүнхараагийнх шүү дээ. Хуучин засаг нь губернатор Цээпил гэж нөхөр бас Зүүнхараагийнх Зүүнхарааг тусдаа статустай болгоно гэж хуцаж явсан нөхөр. Харин Үүрийнтуяа нь яг унаган Сүхбаатарынх. Сэлэнгийг ялангуяа Сүхбаатарыг хөгжүүлэх цаг нь болсон гэж бодож байна.

    Хариулах
  • 202.9.47.26
    2020/07/05

    Ерөнхийлөгч ийм ацаар зөвлөхөө хийлгэхээр улс орон яаж өөдлөх юм билээ.

    Хариулах
  • 59.153.114.54
    2020/07/05

    Гэмт хэрэгт холбогдон гэмт үйлдэл нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаар батлагдан тогтоогдож шүүхээр ял шийтгүүлэхээр яллагдагчаар татагдсан олон улсыг УИХ-д сонгохоор санал өгсөнийг сэлэнгэчүүдийн буруу мэт зэмлэн бичицгээж байна,ийм этгээдүүдэд санал өгсөн нь буруутай авч гол буруутан нь СЕХ,зүй нь яллагдагчаар татагдсан этгээдүүдэд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон нь СЕХ.түүний дарга гэх нэгэн буг болсон этгээдийн хариуцлагагүйн хар гай,ийм юмнуудыг ийм чухал албанаас нэн даруй зайлуулах хэрэгтэй

    Хариулах
  • 203.91.115.47
    2020/07/05

    Ахин сонгуулиар яадаг бнаа Дараагийн санал авсан хүн шууд дэвшдэг бх хэрэгтэй

    Хариулах
  • 103.57.95.237
    2020/07/05

    Сэлэнгэчүүд олигтойхон бие даагч байвал гаргасан нь дээр бх. Ард бидэндээ тустай.

    Хариулах
  • 122.201.24.37
    2020/07/05

    сонгуулиар яах вэ саналын дарааллаар шууд ИХ- д орох хэрэгтэй

    Хариулах
    • 46.165.250.76
      2020/07/05

      Саналын дараалал тооцдог хугацаа болоод өнгөрсөөн.Горьдох муухай.Харин нөхөн сонгууль явагдах эсэх шүүхийн шийдвээс хамаарана.Энэ авгай ч бас 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн шүүхээс ялаваад гөлийж байсан удаа байдаг биш үү.

  • 203.91.115.55
    2020/07/05

    Эрдэнийн бавалцуур авгай бас яс горьдоостой

    Хариулах
  • 139.5.218.77
    2020/07/05

    АН -г шинэчлэгсэн хойно хэн дэвшсныг нь харсан дээр биз дээ .Одоо гишүүднь бүгдээрээ л алсан алдаагаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм чинь арай АН -н хэнийг ч сонгохгүй байлгүй дээ. ӨӨр чадвартай хүнээ судлаарай даа таминээ

    Хариулах
  • 139.5.218.77
    2020/07/05

    сэлэнгэчүүдэд дахин ямар нэгэн шүүх цагдаагаар явж байгаа хүмүүсийг мэдсжжр байж бүү сонгоорой татварын мөнгө үргүй үрэгдэж байна. 6,2 заалтыг дотроо сайн бодоорой.Алтанбулаг чөлөөт бүсээ энэ 4 жилд амь оруулж чадах хүнээ давхар харж сонголтоо хийцгээвэл сайн шүү

    Хариулах
  • 202.9.40.63
    2020/07/05

    Дэргэд нь байж нүдээр хараагүй бодхоор тааж шүүмжлэх юм алгадаа буруутай бол ямарч хүн ял сонсох ёстой дарга нарт но их бий

    Хариулах
  • 202.9.40.63
    2020/07/05

    Сайд .гишүүний далбаан доор сэхүүн байсан хэнч ялгаагүй хийсэн зэмээ хүлээх ёстой бусуу бүү гоншигоно

    Хариулах
  • 192.82.70.88
    2020/07/05

    Сэлэнгэчүүд энэ авгайг хэзээ ч сонгож болохгүй.

    Хариулах
  • 80.110.108.38
    2020/07/05

    Буруу хэргэ хийсэн бол зохих ялаа аваа. Удахгүй дээх бгаа хэд цуваад ялаа аваад явуул улс орон минь нэг урт амьсгаа аваад хөгжих болуу гэж найднам

    Хариулах
  • 66.181.184.127
    2020/07/04

    Баярцогт эрдэнэбат 2 таслагдах нь хэнд ч ойлгомжтой байсан шүү дээ СЁХ ныхны сонгууль будлиантуулах тэднийг хэргээс мултлах гэсэн явуургүй арга л байсан

    Хариулах
  • 202.126.89.6
    2020/07/04

    Paparats hutsaarai

    Хариулах
  • 139.5.216.193
    2020/07/04

    Эрдэнэбат Үүрийн туяа авгайгаас болж гүтгэгдлээ. Яллах хэрэг гарч ирэхгүй бол. Ямарч хамааралгүй зүйлээр ял тулгадаг болж. Хууль Шүүх Ерөнхийлөгчийн гарын үзүүрээр хөдөлдөг болсон. Энх сайхан ч хэлмэгдсэн. Эх орон минь эмгэнэл

    Хариулах
    • 103.212.117.123
      2020/07/05

      Yostoi avch ugch bnaa

  • 59.23.5.94
    2020/07/04

    Улс төрийн захиалга байсан нь тодорхой хардалт байсан!

    Хариулах
    • 103.229.122.217
      2020/07/04

      эрдэнэбат, Баярцогт нарыг шоронд хийгээд наад авгай чинь орыг нь эзлэх төлөвлөгөө хэрэгживээ гэж