Ж.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцож, ял оноох шүүх хурал 7-6 нд товлолоо.

Moderator
2020/07/04

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал хоёр өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргалаа.Шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцсон бол С.Мандахбатыг хэрэгт холбогдолгүй гэж үзжээ.  Гэм буруутайд тооцсон дээрх дөрвөн шүүгдэгч нарт ял оноох шүүх хурлыг долдугаар сарын 6-нд 09.00 цагт хийхээр товлосон байна.

Шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хуралдааныг шүүгч Х.Идэр даргаллаа.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлыг хэлэлцэн, дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхад цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн" гэжээ.

УИХ-Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг бол бүрэлдэхүүнд нь Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил гишүүн нар багтдаг юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.66.172
    2020/07/07

    монголчууд тэнэг биш шүү сайн байна

    Хариулах