Үзэгчгүй 3 тэрбумын үнэтэй наадамд УИХ, ЗГ-ын гишүүдийг наадмын талбайд оруулахгүй гэж мэдэгдсэн байна.

Moderator
2020/07/03

 Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийслэл, орон нутагт нэгэн зэрэг зохион байгуулах болсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Баяр наадмыг хотоос 97 орчим км, Төв аймгийн Эрдэнэ сумаас урагш 19 орчим км-т байрлах “Женко тур бюро” компанийн “13-р зуун цогцолбор”-т зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа. Харин хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоон худагт зохион байгуулагдах юм.

Баяр наадмын ерөнхий найруулагчаар “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар томилогдсон. Баяр наадмыг анх удаа теле контент хэлбэрээр хүргэх гэж буй ерөнхий найруулагч Б.Баатараас үзэгчид шинэлэг, үзүүштэй нээлтийг хүлээж байгаа нь тодорхой. Ямартай ч Үндэсний их баяр наадамд зориулсан төрийн хүндэтгэлийн концертын бичлэгийг өнөөдөр хийж байгаа аж. Уг концертыг баяр наадмын нээлтийн өдөр буюу долоодугаар сарын 11-ний үдэш олон нийтэд хүргэдэг уламжлалтай. Гэвч энэ жилийн наадмын төсвийг гурван тэрбум төгрөгт багтааж байгааг НЗДТГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Үндэсний их баяр наадмын ажлын албаны дарга Д.Чинзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Өмнөх жилийн Үндэсний их баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргана хэмээн мэдэгдэж байжээ.

Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс энэ удаад нээлтийн тасалбар, автомашины зөвшөөрөл, хэвлэлийнхэнд мандат олгохгүй байхаар шийдвэрлэсэн. 

Тиймээс “13-р зуун цогцолбор”-т зохион байгуулах баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харвааг Үндэсний олон нийтийн радио телевиз болон Монголын телевизүүдийн холбооны шууд дамжуулалтаар олон нийтэд хүргэх ажээ.

Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдийнх шиг телевиз бүрээс хөтлөгч, сэтгүүлч наадмын үйл ажиллагааг сурвалжлахгүйгээр МҮОНРТ, Монголын телевизүүдийн холбоо гэсэн хоёр сувгаар шууд дамжуулан үзнэ. 

Баяр наадмын талбайд үзэгчдийг нэвтрүүлэхгүй ч  төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдэд нээлттэй “ноёдын наадам” болно гэх хардлага олон нийтийн дунд бий. Тэгвэл “13-р зуун цогцолбор”-руу иргэд, өндөр албан тушаалтнуудын хэнийг ч нэвтрүүлэхгүй болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдэгдлээ. 

Тодруулбал, баяр наадмыг зохион байгуулагчид, бөхчүүд, сур, шагайн харваачид болон тодорхой тооны зөвшөөрөлтэй хүмүүс л наадмын талбайд очиж болох нь. 

Баяр наадмыг сурвалжлах мандат сэтгүүлчдэд олгохгүйг дээр хэлсэн. Гэхдээ ЗГ-ын ХМХХ-ээс шууд дамжуулалт хийх телевизийн найруулагч, техникийн ажилтнууд болон тодорхой тооны гэрэл зурагчид зэрэг цөөхөн хүнд мандат олгох ажээ.  

Уламжлал ёсоор долоодугаар сарын 11-ний өглөө Төрийн ордоос хүндэт харуулын цэргүүд Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг. Харин энэ удаад уг ёслолыг контент хэлбэрээр үзэгчдэд хүргэх бололтой. Учир нь баяр наадмын нээлт болох газар хотоос хол учир Есөн хөлт цагаан тугийг тэнд залж буйг шууд дамжуулах боломжгүй. Тиймээс Ерөнхийлөгчийг нээлтийн үг хэлэхээс өмнө Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос залж буй бичлэгээр харуулах бололтой.  

Тус цогцолбор руу Төв аймгийн Эрдэнэ сумаас урагш салсан шороон замаар явж хүрнэ. Баяр наадам зохион байгуулах хорооныхон болон бөх, сур, шагайн харваачид наадмын талбайгаас хоёр км-ийн наана зассан зогсоолд автомашинаа байрлуулж түүнээс цааш машин явуулахгүй байхаар зохион байгуулж байгаа аж. 

Мөн шууд дамжуулалтад шаардлагатай шилэн кабелийг “13-р зуун цогцолбор”-ынхон өөрсдийн хөрөнгөөр татжээ.

Үүнээс гадна тус цогцолбор орчимд үүрэн телефоны аль ч оператор байдаггүй учир наадмын бэлтгэл ажил хариуцаж буй хүмүүс хоорондоо харилцахад бэрхшээлтэй байсан. Харин Мобиком корпорац Улсын онцгой комиссоос авсан зөвшөөрлийн дагуу өөрсдийн хөрөнгөөр тус цогцолбор орчимд сүлжээгээ оруулсан байна. 


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.234.112.193
    2020/07/05

    Шунал ихэдвэл шулам болдогийн үлгэр болж байна даа. Наадам хий нэрээр Женко Баттулга өөрийн эзэмшлийн газраа юм юмтай болгоод авлаа даа. Зам сүлжээ г м. Бүр улайраад үхлээ юү. Ард түмний амьдрал хэцүү байхад наадам хийнэ гэж чичрээд дайраад байхдаа ичээч та нар. 3 тэрбумаараа цэцэрлэг бариач. Намар болохоор цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж сугалаа энэ тэр явуулаад наян юм болдог биздээ. Зүгээр л салхинд хийсгэсэн мөнгө болно шүү. Наадам хийхгүй өнжөе гэсэн маш олон хүний санал яваад байгааг яагаад харгалзахгүй үхэн хатан дайраад байнаа?

    Хариулах
  • 202.126.88.164
    2020/07/05

    Монгол ялсан уу ?

    Хариулах
  • 202.126.88.164
    2020/07/05

    Монгол наадам хувьд гаржээ

    Хариулах
  • 172.58.139.153
    2020/07/05

    Ireedvid gadniihniig tataj orlogo oloh magadlaltai tvvhen bvteen baiguulalt uchraas hvmvvs bvv buhimd eronhiilogch alsiig harsan bgaa - hariud ni nogoo Ebo goo shvvhrvv hotlood ireh bh gej naidna- amjilt.

    Хариулах
  • 66.181.161.96
    2020/07/05

    ИЙМ НААДМААР ЯАДАГ ЮМ БЭ ИЙМ ТӨР ЗАСАГТАЙ БАЙХАД МОНГОЛ ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ ЯМАР АРЧААГҮЙ ХҮМҮҮС ЭНЭ ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙХ ЮМ БЭ

    Хариулах
  • 66.181.186.211
    2020/07/04

    Бүх ард түмний их баяр цэнгэл наадам гэдэг биздээ.Мөнгө хүүлэгчийн баяр цэнгэл болох гээд байна шүү дээ.Ард түмэнгүй наадмаар яах гээд байнаа. Ичих нүүр алга уу.

    Хариулах
  • 66.181.186.147
    2020/07/04

    Eserguutsej bn

    Хариулах
  • 69.140.102.37
    2020/07/04

    eserguutsej bna, naadam hiihiig demjsen humuus barag baihgui shu !!!

    Хариулах
  • 202.9.47.21
    2020/07/04

    энэ наадам хөрөнгө чинээний ялгаралыг бий болгож байна

    Хариулах
  • 172.58.141.1
    2020/07/04

    Jenko ichij amidar hamagiig unegui avchihaad tatar ch tuluhgui bultana tz sand sumiin tub vaccine geed idej hanahgui hulalna hulgaigaaraa tsenzurgui geed torooluuda tejeej tarhi ugaana

    Хариулах
  • 217.225.189.92
    2020/07/04

    Arai dendüü jumaa ... ard tümnee bodohgui , zöwhön huwiin zugaa tsengelee bodson , iim Eröhiilögch, iim zasgiin gazartai uls jaz högzih be dee ... Gutamshig !!!

    Хариулах
  • 192.82.74.183
    2020/07/03

    Болиочээ боль л доо. Ирэх өдрүүд биднээс шалтгаалахгүй хүнд өдрүүд ирнэ, дэлхий нийтээрээ хэцүүднэ ганц манайх биш. Тэгтэл ерөнхийлөгч нь хувийн бизнестэй улсын хөрөнгөөр наадам хийж удирдаачаар нь өөрийнх нь найруулагч ч байх шиг. Яасан их шунал вэ, ямар ханаж чаддагүй сэтгэл вэ. Бизнесээ хийхгүй төрийн өндөрлөгт юу хийж сууна вэ

    Хариулах
  • 202.55.188.84
    2020/07/03

    Энэ одоо хэний зохисон үлгэр вэ!Тэр олон тэрбум төгрөгөө эдийн засгаа бага ч болов сэргээхэд зориулаачээ!!

    Хариулах