News paparazzi: Урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочийг 2.9 сая төгрөгөөр торгожээ

Moderator
2020/07/01

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж яваад цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэгтэйг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч, жолоочид 2.9 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Эргэн сануулахад, тавдугаар сарын 1-ний өдөр 07:50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутагт Nissan Note маркийн автомашины жолооч А нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрөх явах үед нь Цагдаагийн алба хаагч зогсоон шалгасан.

Энэ үед тухайн иргэн Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, улмаас биед нь халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байсан юм.

Хэргийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Н.Шинэбаатар

 "Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон.

Тодруулбал, тухайн иргэнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч А-д 2,900 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 2.9 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.

Иймд хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний дүрмээ чанд сахин, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна" гэв.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.166
    2020/07/03

    ovoo orkuu gui yu

    Хариулах
  • 104.181.0.122
    2020/07/03

    Урсгал сөрнө гэдэг ойлголт яаж гардаг байнаа. 2.9 саяаар торгох бол инээд л байна торгуулийг өндөр болгох хэрэгтэй. Америкд бол зам дээр ажиллаж байгаа ажилчин албан хаагч нарыг гэмтээвэл $10.000 т торгох буюу 10 жилээр хорьдог

    Хариулах
  • 143.176.142.132
    2020/07/02

    ursgal sorno gedeg chini mash ondor ersdeltei , tom osol garna shu de , shiitgel baga baina jolooniih ni erhiig hasah heregteisht

    Хариулах
  • 202.9.46.248
    2020/07/02

    Хохино муу гичий

    Хариулах
  • 66.181.184.82
    2020/07/01

    Цагдааг зодсон нь ямар төлбөр байх ёстой юм түүнийг нь барагдуулах хэрэгтэй шүү хэн омогтой хүүхний гарын бай биш

    Хариулах
  • 143.176.142.132
    2020/07/01

    unemlehii ni huraahgui yaasiim be, ursgal sorno gedeg chini mash ersdeltei shu de erguu ynhan be

    Хариулах
  • 66.181.161.85
    2020/07/01

    zuv. buur horih heregtei. uurtai omogtoi bolgon n tsagdaag zodood baih hereguu

    Хариулах