News paparazzi: Монгол жүжигчдийн тоглосон "Waiting for the barbarians" киноны трейлер цацагдлаа

Moderator
2020/07/01

Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон "Waiting for the barbarians" уран сайхны кино 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.

Уг кинонд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд болон Холливүүдийн "Wonder Woman" (2017), "Ex Machina" (2014), "Sweet Lies" зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ. 

Өмнөд Африкийн зохиолч Жон Кутзигийн романаар хийсэн энэхүү бүтээлийн зураг авалтыг 2018 оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд Сиро Герра найруулжээ. Уг киног 2019 оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд анх танилцуулсан бол олон нийтэд энэ зун толилуулах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна