News paparazzi: АН-ын бүлгийн даргаар Д.Ганбатыг, УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг томилжээ

Moderator
2020/06/30

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 11 суудал авсан Ардчилсан нам өнөөдөр бүлгийн дарга, дэд даргаа томилсон байна. 

Тодруулбал, АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгосон байна. Тэрээр Баянхонгор аймгаас нэр дэвшин сонгогдсон юм. Д.Ганбат 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан билээ. 

Харин УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг томилжэээ. Тэрээр мөн л 2012-2016 оны УИХ-д сонгогдон ажиллаж, бүлгийн дэд даргын үүргийг гүйцэтгэж байсан юм. Тус нам ирэх дөрвөн жил сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ажиллана.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна