News paparazzi: ЧУУЛГАН: УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүлж, баталлаа

Moderator
2020/06/30

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэв. 

Сонгуулийн үр дүнгээр УИХ-д 62 суудал авсан МАН УИХ-ын даргыг томилох эрхтэй болсон юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Удирдах зөвлөлөөр Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

МАН УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ. Улмаар түүнийг УИХ-ын даргаар сонгохыг гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Тэрбээр эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2017-2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2019 оноос УИХ-ын даргаар ажиллаж байв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна