News paparazzi: Гишүүдийн дийлэнх нь Анхдугаар чуулгандаа амны хаалтгүй оролцлоо

Moderator
2020/06/30

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсон гишүүд өнөөдөр /2020.06.30/ Төрийн ордонд тангаргаа өргөсөн билээ. Тэд өчигдөр /2020.06.29/ УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан. Гэвч өдгөө 461-дүгээр хорих ангид хоригдож буй Ж.Эрдэнэбат гишүүнээс бусад гишүүн үнэмлэхээ авч, тангаргаа өргөсөн юм.

Тангаргаа өргөсөн гишүүдийн ердөө хэдхэн нь л амны хаалт зүүсэн харагдсан бол дийлэнх нь зүүгээгүй байлаа. Өнөөдөр УОК хуралдаж, цаашид хөл хориог сунгах эсэх мөн ковид-19 халдвар нь хожуу үед илэрч буй эрсдлийг мэргэжлийн байгууллагууд тооцоолсныг Засгийн газар, Улсын Онцгой комисс харгалзан үзнэ гэсэн.

Гэвч өнөөдөр тангаргаа өргөсөн УИХ-ын шинэ гишүүд, коронавирусийн хөл хорионы үеийн дэглэмийг зөрчиж, тэр тусмаа төрийн ордонд амны хаалтгүй сууж буй нь олны шүүмжлэлд өртлөө.

                                                              Эх сурвалж: EGUUR.MN


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.146
    2020/07/01

    Д.Сарангэрэл ээ та хэдийгээр сонгууль ялал байгуулж эрхэм гишүүн болсон өнөөд ЭМЯ-ны сайдын эрхэм үүргээс чөлөөлөгдөөгүй байгаа. Хүн ардынхаа эрүүлхийн манаанд зогсох үүргээх умартах шалтаг,шалтгаан нь эрхэм гишүүн болсон нь арай биш байлтай.Хори цээрийн дэглэмээ зогсоогоогүйгээр үл барам сунгачихсан тохиолдолд их худын эрхэм гишүүн болсон явдал Амны хаалт зүүхгүй байх шалгаан мөн үү? биш ээ

    Хариулах
  • 66.181.161.123
    2020/06/30

    баасан хүү байхгүй дураараа юм болж бнаа

    Хариулах
  • 81.152.13.9
    2020/06/30

    Нөгөө маск зүүх яасан бэ гишүүдээ

    Хариулах