News paparazzi: УИХ-ын гишүүн Г.Занданшатар ганцаараа тангаргийн үгийг цээжээр уншлаа

Moderator
2020/06/30

УИХ-ын найм дахь удаагийн Парламентийн анхдугаар чуулганыг болж, УИХ-д шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөлөө.

УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг юм. УИХ-ын найм дахь удаагийн парламентад өмнөх парламентад ажиллаж байсан 38 гишүүн бий бөгөөд тэд дөрвөн жилийн өмнө нь энэхүү тангаргийг өргөж байв. Өнгөрсөн дөрвөн жилд өргөсөн тангаргаа санаж ажиллах учиртай ард иргэдийн илч төлөөлөгчид юм. Тэгвэл энэ удаагийн тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүн Г.Занданшатар ганцаараа бичсэнийг харалгүй, ганцаараа цээжээр өргөлөө. 

                               Эх сурвалж: GOGO.MN


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 143.176.142.132
    2020/07/01

    iimhen ym tseejeeree unshij chadahgui baihdaa yaadgiin be erguu ymnuud ymar buhel buten nom unshih gej baigaa bish ochnoon jil jil suudliin manuuhai bolchihood eniig unshlaa geed suid bolood bh yu bna ,ymar erdmiin zereg hamgaalj bgaa bish tenegrel

    Хариулах
  • 202.9.46.114
    2020/07/01

    Худлаа зарим үгийн харж уншсан тангарага гэхэд арайл домголсон тэртээ тэргүй ажлаа алдаатай хийвэл хуулийн дагуу ялаа үүрэнэ хэнч байсан, харин танграга бол амьтайгаа холбож өргөх естой хатуу үйл байдгын Ийм тангарагд орвол эх орноо 4 жил яаж хөгжүүлж ард түмнээ яаж баяжуулхаа нийтээрээ уриа болгож лозун хадах хэрэгтэй өглөө болгон түүнийгээ нийтээрээ чангаар уншиж ажлаа эхлүүлбэл арай ядаж хүний зүрхэнд шингэнэ

    Хариулах
  • 66.181.161.86
    2020/06/30

    Тангараг ч гэж дээ чааваас

    Хариулах
  • 66.181.161.86
    2020/06/30

    Тангараг ч гэж дээ чааваас

    Хариулах