News paparazzi: Х.Баттулга: МАН нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналыг авсан мөртлөө олонх болж буй нь системийн гажуудал

Moderator
2020/06/30

Анхдугаар чуулган эхэлж, гишүүд тангарагааа өргөж байна. Чуулганы хуралдааныг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. 

Тэрбээр "Ард түмний итгэлийг хүлээж чадсан та бүхэн иргэдийнхээ боломжийг бүү булаагаарай. Өмнөх парламентын 40 гаруй гишүүн ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт нэр холбогдсон. УИХ-ын гишүүд гэмт хэрэгт нэр холбогдож хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндийг унагалаа. Өмнөх парламентад 18 гишүүн ашигт, малтмалын газрын зөвшөөрөл авчээ. 

Ийм зарчимгүй, ёс зүйгүй үйлдлийг та бүхэн гаргахгүй шүү. УИХ-ын гишүүн нь ард түмний итгэлийг далимдуулж хувийн орлогоо өсгөдөг хүмүүс байх ёсгүй. 

Хуульд "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдвал л хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэжээ. Энэ хуулийг засах шаардлагатай. 

Мөн 27 нэр дэвшигч 31 гэмт хэрэгт холбогдож байсан ч нэр дэвшлээ. Сонгуулийн ерөнхий хороо тэдэнд нэр дэвших үнэмлэх олгож ойлгомжгүй байдал бий болголоо.  Сонгуулийн сурталчилгааны үеэр зургаан нэр дэвшигчийг баривчиллаа. Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авч баривчлах ёстой байсан. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо мөн уг асуудлаар таг дуугүй байж ард түмнийг эргэлзээнд орууллаа. Ард түмний итгэлийг Энэ бол Сонгуулийн ерөнхий хорооны ноцтой алдаа. Маргаантай асуудалд тайлбар өгсөнгүй. Цаашид ийм байж болохгүй. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага даруйхан огцрох ёстой. Би шаардаж байна. 

2009 оноос хойш уг байгууллагын дарга нарыг солиогүй нь завхрал, ялзарал юм. 

Олонхийн саналыг авсан 62 гишүүнтэй МАН-д шалтаг тойчих, асуудлаас тойрох ямар ч эрх байхгүй.  Өмнөх парламент руу гаа ч буруу чихэх хэрэггүй. Олонх болсондоо эрдэхгүй хүчээр түрэлгүй, цөөнхийн саналаа хүндэтгэж эдийн засгийн хямрал хүндрэлийг даван туулах, ард түмний амьдралыг доройтуулахгүй авч үлдэх ёстой" гэлээ. 

Тэрбээр мөн "МАН нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналыг авсан мөртлөө олонх болж байгаа нь системийн гажуудал юм" гэлээ. 


Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.76
    Өчигдөр

    Монгол улсын ерөнхийлөгч юм бол гажуудал гээд байгаа гажуудалаа засаач тэгээд. Өөрөө бизнесээ хийгээд томруулаад явахгүй ямар өлийгөө хийж ерөнхийлөгч болсийн. Ерөнхийлөгч гэдэг бол улс эх орноо ерөнхийд нь чиглүүлээд явмаар л юм. Зүгээр л бэлэг тэмдэг болоод байх хэрэггүй юм биш үү

    Хариулах
  • 69.140.102.37
    2020/07/01

    Songuuliin eronhii horoog tatan buulgah ni mash zov !

    Хариулах
  • 31.10.173.29
    2020/07/01

    Uuriiguu hichee.chamaiig ch bas hun amiin ihenh n songoogui shuu de.ijilhen mashind tooluulj.baahan mungu urj 2 udaa songuuli hiilgej by araihiij songogdochhood.ene chinii etssiin ajil shuu

    Хариулах
  • 202.9.46.125
    2020/07/01

    Өөрөө болохоор улсын наадмыг хувийн цогцолбортоо хийлгээд ашиг олоод бгаам биш үү? Уг нь ингэж хжлсэн бх юм :( -УИХ-ын гишүүн нь ард түмний итгэлийг далимдуулж хувийн орлогоо өсгөдөг хүмүүс байх ёсгүй. )

    Хариулах
  • 94.109.78.31
    2020/06/30

    Eronhiilogch chin ali neg namin tald ajillaad bga yum uu

    Хариулах
  • 59.26.149.112
    2020/06/30

    6.2iig zasahguu bol ogtsoruul 6.2,zasaj ugsun hun erunhiilugch baih erehtei

    Хариулах
  • 14.38.15.215
    2020/06/30

    Zuv.СEХ ogtsroh heregtei

    Хариулах
  • 203.91.115.56
    2020/06/30

    Төмөр замын их хэмжээний мөнгө идсэн . Удахгүй шоронд сууна

    Хариулах
    • 103.229.122.1
      2020/07/01

      Дээр нь 6.2 г ерөнхийлөгч өөрөө гаргасан гэв үү?

  • 66.181.161.74
    2020/06/30

    ardchilsan namiin erunhiilegch yum bn sh dee. iim terguun tsaashid bailgamaargui bnaa

    Хариулах
  • 202.126.89.20
    2020/06/30

    Тэгээд юугаа зүгээр гоншигноод суугаад байгаан бэ? Монгол улсын ерөнхийлөгч санаатай юм бол ажлаа хийгээч. Анх гарахад чинь үнэн сэтгэлээсээ баярлаж байсандаа гутарч байна

    Хариулах
    • 66.181.161.124
      2020/07/01

      Манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш гэдгийг сайн сана юм уншиж судал

  • 66.181.161.4
    2020/06/30

    Ene hvn chin AH IIn erunhiilugch yum uu Mongol ulsiinerunhiilugch baimaar yum oilgosong i

    Хариулах
  • 202.126.88.175
    2020/06/30

    Ямар намаас нэр дэвших вэ ирэх жлд гэдгээ одооноос бодож багаа бололтой

    Хариулах
  • 77.75.244.14
    2020/06/30

    Unen zob hellee..bllaa

    Хариулах
  • 64.119.17.89
    2020/06/30

    Зөв хэлээ хүн бүрт таалагдах албагүй

    Хариулах
  • 103.10.22.111
    2020/06/30

    АН -ын ерөнхийлэгч биш монгол улсын ерөнхийлэгч баймаар юм хэлсэн үг нь нэг таалагдахгүй бна даа

    Хариулах
    • 103.229.122.1
      2020/07/01

      АН ын ерөнхийлөгч байхаа.

    • 192.82.76.78
      2020/06/30

      Chamd taalagdahgej ym heleh estoi baad min

    • 66.181.161.122
      2020/06/30

      Chi MAN omoorood bailgvi duugvi l bai

  • 202.126.88.166
    2020/06/30

    Yes

    Хариулах
    • 202.55.188.92
      2020/06/30

      Mash zuw helsen bna