News paparazzi: “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдаж буй иргэдэд муудсан өндөг, гашилсан хоолоор үйлчилжээ

Moderator
2020/06/30

“Тоёоко Инн” зочид буудалд Сөүл-УБ, Сиатл-УБ нислэгээр эх орондоо ирэн тусгаарлагдаж буй 350 иргэний зүгээс Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт гомдол гаргаж, манай редакцад хандлаа.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус зочид буудалд тусгаарлалтад буй хүмүүсийн хоол муудсан, гашилсан байсан ба хоолноос үс, ноос гарах зөрчлүүд давтагдсаар байжээ. Тодруулбал, Зургаадугаар сарын 27-ны 14:00 цагт Тоёоко зочид буудалд түгээсэн II хоолонд хөгцөрч муудсан өндөг, исэж муудсан байцаан салат, гашилсан төмсний нухаш байжээ. Энэ хоолноос болж тусгаарлагдаж буй хоёр иргэн гүйлгэж, бөөлжин хоолны хордлогод орсон байна.


Зургаадугаар сарын 21-нээс эхлэн Тоёоко зочид буудалд тусгаарлагдаж буй иргэд өдөр бүр гаднаас хүргэгдэж буй нийтийн хоол нь:

  • ХХААХҮЯамнаас тогтоосон хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
  • Нэг хүний өдөрт дунджаар авах ёстой шим тэжээлийн 50%-д хүрэхгүй байна гэх гомдол болон санал хүсэлтийг Улсын Онцгой Комиссын шуурхай штабын олон нийтэд нээлттэй утасны дугаар болон зочид буудлын хариуцсан албан хаагчдад хүргүүлжээ.

Дээр дурдсан зөрчлүүдээс шалтгаалан энэ тусгаарлах байранд байрлаж буй бага насны хүүхдүүд шим тэжээлтэй хоол идээгүйн улмаас эцэж, хөгшин настай хүмүүсийн даралт хэт ихсэх, нярай хүүхэдтэй эмэгтэйчүүдэд сүү орохгүй байгаа талаар бидэнд хандсан иргэн мэдээлсэн юм.

Бид иргэдийн тавьсан гомдлын дагуу тус зочид буудалд тусгаарлагдаж буй хүмүүсийн хоол, хүнсийг хариуцаж буй Дэд хурандаа н.Алтансүхтэй холбогдон тодруулахад “Тодорхой тайлбар өгөх боломжгүй байна. Бид иргэдийн гомдлыг шийдвэрлэсэн” гэлээ.

Харин УОК-ын Шуурхай штабын 18001105 утсаар холбогдоход “Тоёоко Инн зочид буудалд тусгаарлагдаж буй иргэдээс маш их гомдол ирсэн. Үүний дагуу холбогдох мэргэжилтнүүд ажиллаж, асуудлыг шийдвэрлэсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээлээ.

Мөн “Тоёоко Инн” зочид буудлын Ерөнхий менежер Б.Нарангарав “ Манай зочид буудалд 300 гаруй хүний хоол хийх хүчин чадал байхгүй учраас бид тусгаарлалтад буй иргэдэд хоолоор үйлчлээгүй. Гаднаас хоол авчруулсан ” гэдгээ мэдэгдлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад

 “УОК-оос гаргасан хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабаас тодорхой тооны бүрэлдэхүүн бүхий тогооч нарыг анги байгууллагуудаас татан ажиллуулж байна. Алдаа дутагдал гаргахгүйг хичээн ажиллаж байгаа” гэв.

Тусгаарлалтад буй иргэд нэг өдрийн 50 мянган төгрөг төлдөг. Үүний ердөө 13 мянган төгрөгийг өдрийн гурван удаагийн хоолонд зарцуулдаг байна. Нийт 21 хоногийн турш тусгаарлалтад байсан нэг иргэн нийт 1 сая 50 мянган төгрөг төлж байгаа юм.
                                                                                                                         Эх сурвалж: GOGO.MN




Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.52
    2020/07/01

    Солонгосоос ирж байгаа хүмүүс тэнд өндөр үнээр шинжилгээнд хамрагдаад ирж байгаа эрүүл хүмүүс шүү харин тэднийг гэрт нь тусгаарлах хэрэгтэй байна шүү хэл амч гарахгүй амар шүү дээ

    Хариулах
  • 122.38.114.24
    2020/06/30

    Ахмад настан

    Хариулах
  • 122.38.114.24
    2020/06/30

    21 хоногийн хөл хориогоо цуцлаач!!!.. Дэлхийн ямар ч оронд 21 хоног гэж байхгүй, Монголын туйлширсан дарга нараа, та нарт АРД ТҮМНИЙ ядуу байх нь ямар ч хамаагүй, зөвхөн хоосон НЭР ТӨР хэрэгтэй юү????...

    Хариулах
  • 122.38.114.24
    2020/06/30

    Ахмад настан

    Хариулах
  • 122.38.114.24
    2020/06/30

    ҮНЭН ХЭЛСЭН ХҮНД ДАРГА НАР ДУРГҮЙ, ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ДУРГҮЙ.???...

    Хариулах
  • 122.38.114.24
    2020/06/30

    Ахмад настан

    Хариулах
  • 122.38.114.24
    2020/06/30

    Гадаадаас ирж байгаа эрүүл хүмүүсийг 21 хоног хорьж, 1.0 сая 50.0м/т-өөр торгодог харгис хуулиа нэн даруй цуцлаач гэж олон иргэн шаардаж байна!!!??? АРДЫН НАМЫН засгийн газар АРД ТҮМНЭЭ яагаад гадуурхаад, хавчиж хяхаад байна вэ??!!!... Нэр төр хөөцөлдсөн ЭМ Яамны энэ хэдэн дарга, Сайд, эмч нар ядарсан ард түмнийг бүр дарамталж дууслаа, өвчтэй-сэжигтэй хүмүүсээ ялгаж аваад, эрүүл хүмүүсээ гэрт нь явуулаад, 14 хоногт нь хянаад, харилцаад байж болно шүү дээ!!!???..

    Хариулах
    • 180.235.184.5
      2020/07/01

      Буудлын бизнесээ явуулж байхгүй юу даа..

  • 103.26.194.107
    2020/06/30

    Sanaataigaar buudliin ner hunded haldaj bga haragdaj bn. Ulsaas huviarlagdsan gazar hool hiilgej zooj avchirch bga. Comment ustgaad bh yum tanaih.

    Хариулах
  • 103.26.194.107
    2020/06/30

    Hooliig n hajuuhiin tsetserlegt n ulsaas hiilgej bga shuu dee. Buudaliin ner hundiig ungaah gesen niitlelt ingej bichij bolohgui shuu. Ehleed medeegee lavlaj shalga.

    Хариулах
  • 103.57.94.82
    2020/06/30

    teged odo yahaw de tegehes tegeh gej ogson bishde albatai um shg yah gej ingedegiin

    Хариулах
    • 115.37.70.222
      2020/08/11

      albatai shd tenegee, munguu tulj bgaa humuus

    • 211.36.132.95
      2020/06/30

      Chi orond ooriigoo taviad uzeerei

    • 182.214.30.45
      2020/06/30

      Albatai yum shig gsen chin yu gsn ig uu.munguu tulj bna naad humuus chin.oilgohgui bgnmu