News paparazzi: ДЭМБ: Коронавирусний цар тахал хурдацтай тархаж байна

Moderator
2020/06/30

ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний цар тахал дуусах шинж тэмдэг одоогоор харагдахгүй байгаа бөгөөд халдвар хурдацтай нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Аданом Гебрейесус даваа гарагт Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Вирус тархах орон зай маш өргөн байна. Хатуу үнэн гэвэл бодит байдал дээр цар тахлын төгсгөл рүү ойртоо ч үгүй байна. Хэдийгээр олон оронд ахиц дэвшил гарч байгаа боловч халдвар хурдацтай тархаж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

ДЭМБ-ын тэргүүн мөн судалгааны ажлын явцыг үнэлэх, “COVID-19” өвчний эсрэг авах хариу арга хэмжээг нэмэгдүүлэх чиглэлүүдийг боловсруулахын тулд шинжээчдийн уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулахаар болсныг мэдэгдэв.

ДЭМБ халдварын дэгдэлтийн анхны мэдээг хүлээж авснаас хойш зургаан сар өнгөрч байгааг Тедрос Адан Гебрейюсус сануулсан байна. Энэ өдөр зургадугаар сарын 30-нд буюу өнөөдөр тохиож байгаа бөгөөд "10 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 500 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлттэй" давхцаж буй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна