News paparazzi: Хоригдож буй Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр тооцож, үнэмлэхийг нь олгох тогтоол гарчээ

Moderator
2020/06/29

Шүүхийн шийдвэрээр зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон. Хоригдож буй зургаан нэр дэвшигчээс  Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат олонхийн санал авч, ялалт байгуулсан. Тэгвэл Ж.Эрдэнэбатад УИХ-ын гишүүний үнэмлэх олгох тогтоолыг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргажээ. 

Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Шүүхээс СЕХ-д ямар нэгэн хүсэлт, тайлбар ирүүлээгүй. Ж.Эрдэнэбатыг СЕХ бүртгэж, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох шийдвэр гаргасан. СЕХ-д хууль тайлбарлах эрх байхгүй" гэж байсан юм.  Өнөөдөр УИХ-ын гишүүдэд түр үнэмлэхийг нь гардуулсан. Харин Ж.Эрдэнэбатыг Хорих 461 дүгээр ангиас гарч ирсний дараа үнэмлэхийг нь гардуулах юм байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.49
    2020/06/30

    ялаа идэл төрд гэмт хэрэгтэн байх ёсгүй И хуралаас татуул нэгч цагаан захтан ял завьших ёсгүй

    Хариулах
  • 66.181.161.101
    2020/06/30

    Гэмт хэрэг үйлдсэн бол ялаа үүрэх нь зөв. Жагсаалтын дараагийн хүн нэг урагшилж орж ирнэ.

    Хариулах
  • 59.153.114.235
    2020/06/29

    Олон түмний сонголтыг хүндэтгэж сулла.Сонгосон нутаг орон нь амлалтаа хэрэгжүүлэхийг хүсч байна.

    Хариулах