News paparazzi: Х.Баделхан гишүүний зөвлөх бусдыг хутгалж хүнд гэмтээжээ

Moderator
16 цаг 10 минутын өмнө

Энэ сарын 25-ны өдөр буюу сонгуулийн дүн гарсны маргааш Х.Баделханы зөвлөх Н.Е гэх залуу Ардчилсан намын штабт ажиллаж байсан ах, дүү хоёрыг хутгалж хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна.

Тэрбээр хохирогчдын гуя, хүзүү, цээжин тус газарт нь хутгалжээ. Залуус нам, улс төрөөс болж муудалцсан байх магадлалтай байна.

Хохирогчийн дүүгийнх нь хэлж буйгаар “Н.Е гэх залууг Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтсээс тавьж явуулсан. Энэ залуу санаатайгаар ийм давтан хэрэг хийх гэж байна. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу энэ залууд зохих шийтгэлийг өгөх ёстой. Манай гэр бүл маш их айдастай байгаа. Миний хоёр ахыг дахин алж ч мэднэ шүү. Ах минь үхэл, амьдралын заагт байна. Тэгэхэд энэ залуу инээгээд явж байна” гэлээ.

Мөн Х.Баделхан, А.Гылымхан нарыг шатахуун авах эрх, мөнгө тараасан гэх мэдээлэл тус аймагт байна. Тийм учраас сонгуулийн дүн 13 мянгаар зөрсөн гэх гомдол бий учраас үүнээс үүдэлтэйгээр залуус маргасан байх магадлалтай аж.

Бид энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.14.38.132
    12 цагийн өмнө

    Бие даан нэр дэвшигч Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ. Монополийн хууль зөрчиж нэр дэвшсэн хүмүүс сонгогдох нь маш буруу зүйл. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хий. Улс төрд хууль хэрэгжих ёстой. Сонгуулийн ерөнхий хороо буруу ажилласан. Хуулийг хэрэгжүүл. Энэ чигээрээ явбал УИХ-д дандаа сэтгүүлч, сурвалжлагч, нэвтрүүлэгч нар сууж байх болно шүү. Нөгөө шинжлэх ухаан, технологийн салбарын төлөөлөл хаана байна вэ. Сэтгүүлч нар баялаг бүтээхгүй. 4 засаглал гээч зүйл байхгүй. Зөвхөн сэтгүүлч, сурвалжлагч, нэвврүүлэгч нарын улс төрд орох шалтгаан бол өөрийн эрх ашиг байдаг.

    Хариулах