Оюутнуудад тэтгэлэг олгоно


БСШУ-наас хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуурийн найруулагч, жүжиг (кино)-ийн зохиолч, театрын зураач, уран зураач, урлагийн менежер, соёл, урлагийн удирдах ажилтан, бүжиг дэглээч мэргэжлээр гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулийн бакалавр, магистрантурт суралцах 12 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. 

Бакалаврын тэтгэлэг авах хүсэлтэй оюутнуудын сурлагын голч дүн 3.0, магистрынх 3.25- аас дээш байх шаардлагатай аж. Түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад суралцах бол дээрх тэтгэлэгт хамаарахгүй гэнэ. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийн материалыг энэ сарын 15-ныг хүртэл Соёл урлагийн хороонд хүлээн авах юм байна.