News paparazzi: Резинэн суманд оногдсон хүмүүс ноцтой гэмтэж байна

Moderator
2020/06/04

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт АНУ-ын иргэн Жорж Флойд цагдаагийн баривчилгаан дор амь насаа алдсан. Тэр 20 долларын хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх гэж байгаад саатуулагдсан юм. Харин цагдаагийн алба хаагч Дерек Шоувин баривчилгааны үеэр Жорж Флойдын шилэн хүзүүн дээр удаан хугацаанд өвдөглөсөн нь түүний үхлийн шалтгаан болсон билээ.

Үүнээс үүдэн АНУ-д эмх замбараагүй байдал үүсэн дээрэм тонуул хэрээс хэтэрсэн тул цагдаа нар нулимс асгаруулах хий, резинэн сум зэргийг ашиглаж эхэлжээ. Ялангуяа резинэн суманд оногдсон хүмүүс ноцтой гэмтэж байна.

Гэмтсэн иргэдийн байршуулсан зарим зургаас хүргэе.