News paparazzi: Тэрбумтан Д.Өнөрболор ядарсан ард түмнээсээ хандив нэхэж тохуурхлаа

Moderator
Өчигдөр 20 цаг 56 минут

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эдгээр өдрүүдэд олон нийтээс хандив цуглуулж сонгуулийн зардлаа босгож байна. Нэр дэвшхийн тулд намдаа зуу зуун саяар нь хандив өргөсөн улстөрчид хандив гуйж байгаа нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тухайлбал эдгээрийн дунд төрсөн охин нь хагас тэрбумын үнэтэй порше машин хөлөглөдөг Т.Ганди, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл Э.Долгион нар хандив гуйсан нь олны эгдүү, дургүйцлийг төрүүлээд амжлаа.

Тэгвэл ядарсан ард түмнээсээ хандив гуйсан дараагийн улстөрчөөр тэрбумтан Д.Өнөрболор тодроод байна. Тэрбээр энэ тухай цахим хуудастаа, "Миний бие улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуульд төрж өссөн Сэлэнгэ аймагтаа нэр дэвшиж буй билээ. Сонгогч түмнийхээ итгэл сэтгэлийг өндөрт өргөж ажиллахын төлөө, Сэлэнгэ аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө, өрх бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө, ирээдүйдээ зовинох биш, ирээдүйдээ итгэх итгэлийн галыг хүн бүхэнд асаахын төлөө би хариуцлагатай зүтгэх болно. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 53- 56 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн үйл ажиллагаандаа зориулж зардлын данс нээж буйгаа үүгээр мэдэгдэж, сонгогч олон түмэндээ хандаж байна.” хэмээн бичжээ.

 

 

Нэр дэвшигч Ж.Баясгалангийн мэдэгдэл

Сонгуулийн тухай хуульд “Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид олон нийтээс хандив цуглуулах нь нээлттэй” гэж заасан. Гэхдээ энэ нь хүн бүр хандив цуглуулж, гуйлга гуй гэсэн үг биш юм. Тиймдээ ч бизнесийн салбарт тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй, үр хүүхдээ үнэтэй машинаар тансаглуулдаг нөхдүүд ард иргэдээс хандив гуйх нь зохимжгүй юм. Ухамсраараа татгалзвал  ухаантай харагдах гээд байна. Тэдэнд зөвлөөч.