News paparazzi: Ц.Элбэгдорж хилийн цэрэгт алба хааж байгаа хүүгээ эргэжээ

Moderator
Өчигдөр 16 цаг 14 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бага хүү 2019 оны намар цэргийн албанд татагдан алба хааж байгаа билээ.

Тэгвэл баруун аймагт алба хааж буй хүүгээ Ц.Элбэгдорж эргэж очсон байна.

Тэрээр энэ тухайгаа өөрийн фейсбүүк болон твиттер хуудастаа “Сайн байцгаана уу. Хилчин дайчид, хүүтэйгээ уулзав. Хил амгалан, залуус албаа сайн хааж байна” хэмээн нийтэлжээ.