News paparazzi: Нярайгаа зузаан өлгийд өлгийдөж, гадуур хувцсаа өмссөн байжээ

Moderator
2020/05/30

Гурван сартай нярайгаа  тэврээд зургаан давхрын цонхоор  унасан 30 гаруйхан настай эмэгтэй  үрийнхээ хамт нарт  зовлонт хорвоог үүрд орхилоо. Энэ мэдээ бүх Монголчуудын зүрхийг шархлуулав.  Дэрсхэн дөрвөн хүү тоглох газар хайж яваад хариуцлагагүй нийгмийн золиос болоод  хоёрхон хонож байхад  дахиад зүрх зүсэм таагүй мэдээ нөмөрлөө. Эх хүн үрээ хайрлахдаа үхэж чаддаггүй гэлцдэг. Гэтэл үртэйгээ хамт үүрд явах сонголтыг хийлээ гэж үү. Аль эсвэл араатны гараас мултрах гээд хорлогдов уу.  Үхсэн хүн үг хэлэх биш гээд түлхчихихэв үү. 

Талийгаач  биендээ хүчирхийллийн байж болох хөхрөлтэй байсан, цагдаад олонтаа дуудлага өгч байсан зэрэг нь энэ  гэр бүл  дотор нууц далд хүчирхийлэл байсныг  гэрчлээд байгаа юм биш үү. Нярайгаа зузаан өлгийнд өлгийдөж, өөрөө гадуур хувцасаа өмссөн байдалтай  цонхоор унасан гэх мэдээлэл гол гогдож байна. 

Арчдилсан хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм хаана байна?