News paparazzi: ЦЕГ: Зургаан давхраас унасан эх, хүүхэд хоёр газар дээрээ нас барсан

Moderator
2020/05/30

Өнөөдөр (2020.5.29) Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны зургаан давхраас эмэгтэй, хүн хүүхдээ тэврээд үсэрсэн харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тус дуудлагыг авч хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй У нь өөрийн охин, 3 сартай  Т-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Эх, охин хоёр газар дээрээ нас барсан” гэв.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эл хэрэг гарсан байж болзошгүйг ойр хавийн оршин суугчид, албаныхан хэлсэн юм.

Эл хэрэгт хоёр эрэгтэйг сэжиглэн, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.