News paparazzi: Цахилгаан шатны гар товчлуурыг хөл гишгүүрээр орлуулжээ

Moderator
2020/05/29

Тайландын нэгэн худалдааны төвд коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн сацуу худалдан авагчдаа татах зорилгоор цахилгаан шатны товчлуурыг хөл гишгүүрээр орлуулжээ.

Энэ талаар тус дэлгүүрийн ажилтан “Үүнийг хийхийн тулд бид маш  шаргуу ажилласан. Бид үргэлж л янз бүрийн зүйлд гараа ашигладаг. Гараараа товлуур дарахгүй байх нь вирус дамжихгүй, илүү аюулгүй байх болно” гэжээ.