News paparazzi: Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа

Moderator
2020/05/29

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "

 

Тавдугаар сарын 4-ний өглөө Монгол Улсын засгийн газар, Монголбанк, СЗХ, Монгол Улсын шүүх, прокурор хууль хяналтын байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг Монгол Улсаа Саарал жагсаалтаас гаргах чиглэлээр хоёр удаа тайланг ФАТФ-д тавьсныг та бүхэн мэднэ. 

Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газраас тайлангийн дүгнэлт ирсэн. Дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудсанд асуудалтай буюу үүрэг өгөгдсөн байсан зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэдгийг бичсэн байна.

Ийнхүү биднийг саарал жагсаалтад оруулсан байсан зургаан нөхцөл байдлыг бүгдийг нь арилгаж чадсан гэдэг сайн мэдээг хүргэж байна. Даалгавраа амжилттай биелүүлэхэд бүгд хамтран ажиллаж чадлаа. Монгол Улсын төр ФАТФ-ын өмнө нэр төртэй хамгаалж дууссанаа мэдэгдье" гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ФАТФ-ын өгсөн зургаан даалгаврыг биелүүлснээр Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа гэж ойлгож болно. Төрийн байгууллагууд баг болж ажилласны үр дүн гарлаа гэж харж байна" гэв. 


Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад ороход зургаан үүрэг даалгавар авснаас нэгдүгээр сард  БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар гурван ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин тавдугаар сарын 11-нд ФАТФ-д  үлдсэн гурван ажлаа хамгаалсан юм. 

Эх сурвалж: IKON.MN