paparazzi.mn
News paparazzi: Дональд Трампын амны хаалт зүүсэн зураг анх удаа нийтэд ил боллоо
1
2020/05/23

Пүрэв гарагт Мичиган муж дахь Форд компанийн үйлдвэрт зочлохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ганцаараа журам зөрчин амны хаалтгүй явсан талаар хэвлэлийнхнэ дурдсан. Тэрээр үйлдвэртэй танилцсаныхаа дараа “Би сая арын өрөөнд амны хаалт зүүж үзлээ. Гэхдээ би үүнийгээ хэвлэл мэдээллийнхэнд харуулж, тэднийг баярлуулахыг хүссэнгүй” хэмээн сэтгүүлчдэд ярьж байсан. Үүний хажуугаар тэр амны хаалт өөрт нь сайхан зохиж байсныг гайхуулан гэнэ.

Тэгвэл анх удаа амны хаалт зүүсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн зураг олон нийтэд ил болжээ.  Цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор автомашин үйлдвэрлэгч Форд компани эд ангийн нэг үйлдвэрээ эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл үйлдвэрлэхээр өөрчлөөд байгаа. Өчигдөр "Sky News" суваг Дональд Трампын амны хаалт зүүсэн байгааг харуулсан дүрсийг нийтэд цацжээ. Гэрчүүдийн мэдээлснээр Форд компанийн ерөнхийлөгч Билл Фордын хүсэлтээр Трамп эхлээд амны хаалт зүүсэн ч удалгүй нүүрнээсээ авсан гэнэ.

АНУ-д өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 1.6 сая тохиолдол бүртгэгдэж, 96 мянга хүн нас бараад байна.
 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Xx 2020 оны 05 сарын 24 [213.162.72.227]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.